Мэдээ2026 оны 10 сарын 12-ны өдрийн 21:22
Хагас коксон түлшний татан авалт эхэллээ
Тавантолгой Түлш компани “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран хагас коксон түлшний татан авалтаа эхэллээ.
2026-2027 оны халаалтын улиралд нийт 280 мянган тонн хагас коксон түлш татан авах бөгөөд өнөөдрийн байдлаар дөрвөн цуваа 200 вагон бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр орж ирээд байна.
Эхний 50 вагон хагас коксон түлшийг өчигдөр /2026.10.12/ Тавантолгой Түлш ХХК-ийн Зүүн үйлдвэрт хүлээн авч, савлагааны ажил эхэлсэн. Дараагийн 50 вагон Баян өртөөнд, гурав, дөрөвдүгээр цуваа Замын-Үүдэд орж ирээд буй.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд хагас коксон түлшийг нэвтрүүлсэн. Энэхүү ажлын үр дүнд нийслэлийн агаарын бохирдол өнгөрсөн онд 30 орчим хувиар буурсан дүгнэлтийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл, Цаг уур, орчны шинжилгээний газраас хийсэн юм
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


