Мэдээ2026 оны 10 сарын 15-ны өдрийн 00:20
Мэдээ2026 оны 10 сарын 15-ны өдрийн 00:20
Өнөөдөр /2026.10.15/ үүрийн 4 цагийн орчимд цагдаагийн байууллагад “Байрны дээвэр дээр хүн гарчихсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтын ажиллагаа явуулахад 16 настай, эрэгтэй хүүхэд 9 давхар орон сууцны дээвэр дээрээс үсэрч амиа хорлохыг завдсаныг Орхон аймгийн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Үүрийнцацрал, А.Модун нар шуурхай ажиллагаа явуулан аюулгүй буулгаж, амь насыг нь аварлаа.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ сэтгэл зүйн байдал, зан төлөвийн өөрчлөлтөд анхаарч, сайтар ярилцаж, шаардлагатай үед мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, үйлчилгээг авна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026