Мэдээ2026 оны 10 сарын 20-ны өдрийн 20:57
Э.Бат-Амгалан: Урьдчилгаагүй ипотекийн зээлийг нэвтрүүлнэ
Өнөөдрийн Засгийн хуралдаанаар иргэдийг орон сууцжуулах, янданг буулгах хүрээнд 100,000 айлын орон сууц, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оролцож дэмжүүллээ.
Өнгөрсөн 12 жилийн хугацаанд нийт 132.6 мянган айлд 9.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 8, 6 хувийн хүүтэйгээр гаргасан байна. Харамсалтай нь, одоо ч ипотекийн зээл хүссэн 55 мянган хүсэлт арилжааны анкууд дээр байж байна.
Эргээд харахад, ипотекийн зээл авсан иргэдийн 37 хувь нь гэр хорооллоос орон сууцанд орсон байна. Харамсалтай нь, 2009 онд Улаанбаатар хотын хэмжээнд 167 мянган яндан байсан бол 2025 онд 164 мянган өрх гэр хороололд амьдарч байна.
Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувь байсан нь хэрэгжилтийг хүндрэлтэй болгож байсан.
Өнөөдөр бидний танилцуулж байгаа хөтөлбөр бол өнгөрсөн жилүүдэд гарсан алдааг засаж, төрийн байгууллагууд асуудлаа нэг цонхоор харж хэрэгжүүлнэ гэдгээрээ онцлогтой.
Тодруулбал, доод тал нь 50,000 янданг буулгах зорилт тавьсан. Дараагийн нэг асуудал бол шалгаруулалт. Хэнд олгох ёстой юм бэ гэдэг асуудал. Тэгвэл энэ удаад төр ерөөсөө шалгаруулалтад оролцохгүй. Орон сууц бол халамжийн асуудал биш. Тийм учраас ажил, орлоготой иргэдэд л олгох бодлого барина.
Мөн гол давуу тал нь, орлогод нь нийцүүлж, урьдчилгаагүй орон суунуудыг түгээлт хийнэ гэж тооцож байгаа. Эх үүсвэрийн 50 хувийг Нийслэл болон орон нутагт олгоно.
Зээл тусламжаар 40,000 айлын орон сууц барина. 2027, 2028 онд ашиглалтад орох бэлэн 17 мянган айлын орон сууц бэлэн байна.
1008 айлын орон сууцыг зөвхөн газар чөлөөлөхөд зориулна. Үлдсэн 60,000 айлын орон сууц нь хувийн хэвшлийн нураан дээр байна. Хувийн хэвшлээ дэмжиж ажиллана” гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


