Мэдээ2026 оны 10 сарын 25-ны өдрийн 16:02
Дэлхийн хуримтлалын өдөр-2026 аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдын санхүүгийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой “Санхүүгийн боловсрол” өдөрлөгийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын банкны холбоо хамтран өнөөдөр /2026.10. 23/ зохион байгууллаа.
Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 300 гаруй сурагч, нийгмийн ажилтнууд оролцож, санхүүгийн боловсролын талаарх мэдлэгээ бататган, хуримтлалын ач холбогдол, мөнгөө зөв удирдах дадлын талаар мэдээлэл авлаа.
Арга хэмжээний үеэр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар сурагчдад хандан, санхүүгийн боловсролыг бага наснаасаа эзэмшиж, орлого, зарлагаа зөв төлөвлөж, ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд одоогоос тогтмол хуримтлал үүсгэж хэвших нь ямар ач холбогдолтой болохыг онцлон хэлэв.

Мөн Монголбанкнаас сурагчдын санхүүгийн мэдлэгийг сорих зорилгоор Kahoot асуулт, хариултын тэмцээнийг зохион байгууллаа. Энэ нь оролцогчдын санхүүгийн мэдлэгийг бататган, санхүүгийн зөв шийдвэр гаргах талаарх мэдлэг, ойлголтыг нь нэмэгдүүлэхэд чиглэгддэг.



Өдөрлөгийн хүрээнд сурагчдад хадгаламжийн эрхийн бичиг гардуулсан нь хуримтлалын ач холбогдлыг таниулах, санхүүгийн зөв дадлыг дэмжихэд чиглэсэн онцлох үйл ажиллагааны нэг байдаг. Монголбанк нь иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, шаардлагатай мэдлэг, мэдээллийг түгээх, хариуцлагатай санхүүгийн шийдвэр гаргах чадварыг дэмжих чиглэлээр олон талт арга хэмжээг тогтмол, тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна.

СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


