Мэдээ2026 оны 10 сарын 25-ны өдрийн 17:05
Мэдээ2026 оны 10 сарын 25-ны өдрийн 17:05
Турк улсын Истанбул хотын Сарыер дүүрэгт байрлах орон сууцны хотхонд тус улсын цагдаагийн байгууллага ажиллагаа явуулж, Монголын шигшээ багийн тоглогч асан О.Одбаяр болон түүний найз бүсгүй Д.Мандухай нарыг баривчилжээ.
Хэрэгт холбогдон баривчлагдсан О.Одбаярыг Интерполын улаан булангаар, Д.Мандухайг цэнхэр булангаар эрэн сурвалжилж байжээ. О.Одбаярыг мансууруулах бодисын хууль бус худалдааны хэргээр, Д.Мандухайг хулгайн хэргээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээллээр, олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан хүмүүсийг илрүүлэх ажиллагааны хүрээнд тэднийг Сарыер дүүрэгт байрлах хаягаас олж тогтоожээ. Улмаар энэ сарын 24-нд тухайн хаягт ажиллагаа явуулж, хоёр хүнийг саатуулсан байна.
Туркийн хэвлэлүүд О.Одбаярыг Монголын Премьер лигт тоглож, шигшээ багт ч дуудагдаж байсан хагас хамгаалагч хэмээн танилцуулжээ. Тэд түүнийг хөлбөмбөгийн карьераа дуусгасны дараа хууль бус үйл ажиллагаанд холбогдсон байж болзошгүй, улмаар өөрт нь холбогдох шалгалтын улмаас гадаад руу гарсан гэж бичсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026