Мэдээ2026 оны 10 сарын 27-ны өдрийн 19:00
Мэдээ2026 оны 10 сарын 27-ны өдрийн 19:00
БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраас Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймрийн асуудлаар зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр, "Машин, морь малаар хүрэх боломжгүй байгаа зургаан байршилд нисдэг тэрэг хоёр хоногийн хугацаатай очно. Шинжээчдийн баг маань арваннэгдүгээр сарын 6 хүртэл тэндээ ажиллана.
Өчигдрийн байдлаар гурван худалдан авах гэрээ байгуулсан. Алба хаагчдын аюулгүй байдлыг хангах баавгайн цацлага, амьтан баригч тор, унтуулагч бууны худалдан авах гэрээ хийгдсэн. Би өөрийн биеэр гэрээ хийсэн албан байгууллагуудтай уулзаж, асуудлуудыг яаралтай шийдэж, бараа бүтээгдэхүүнээ хурдан нийлүүлээч гэсэн хүсэлт тавьсан.
Хүний аминаас илүү амьтны эрх байхгүй. Баавгай буудах зөвшөөрлийг нь өгчихсөн байгаа. Иргэдэд ч амиа хамгаалах эрх байгаа" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026