Мэдээ2026 оны 10 сарын 28-ны өдрийн 19:38
Мэдээ2026 оны 10 сарын 28-ны өдрийн 19:38
Ерөнхий сайд асан Г.Занданшатар УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг АТГ-т өгсөн. Энэ асуудалд Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр
“Энэ бол цэвэр улс төр. АТГ-ын гадаа зохион байгуулалттай олон хэвлэл дуудаж, намайг МАН-аас хөөх гэж байна гэж ярьсныг гайхсан. Улс төрийн тойргийн гадна үлдсэн хүн тойрог дотор байгаа хүн рүү “ноцож” анхаарлын төвд орох гэсэн үйлдэл. Нөгөө талдаа, Г.Занданшатар даргад хэлэхэд, МАН маш олон удаагийн сонгуулийн ард гишүүдийнхээ нуруун дээр ачаагаа үүрүүлж гардаг нам. Хэн нэгэн хүн мундаг байснаар сонгуулийн үр дүн гардаггүй. Намын гишүүд намын бодлого тогтвортой, дотоод үйл ажиллагаа эв нэгдэл хангагдсан нөхцөлд дэмжиж, саналаа өгдөг соёл, уламжлалтай нам. Харамсалтай нь, энэ намыг дотоодод нь хагалах үйл явц сүүлийн хоёр жилд ялангуяа Г.Занданшатар гэдэг хүний зүгээс маш өндөр оролцоотой оролцож, хагалж, бутаргах ажлыг идэвхтэй явуулж байна. Гадаад, дотоодын янз бүрийн зөвлөхийн үгийг сонсож, энэ ажлыг хийнэ гэж явсаар ухсан нүхэндээ өөрөө унана шүү гэдгийг албан ёсоор намынхаа гишүүдийн нэрийн өмнөөс хэлье” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 28, 2026