Мэдээ2026 оны 10 сарын 29-ны өдрийн 18:55
Мэдээ2026 оны 10 сарын 29-ны өдрийн 18:55
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн дөрөвдүгээр сараас орон сууц захиалан хохирсон иргэдийн асуудлыг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулаад байсан билээ. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Ч.Ундрам анхаарч ажиллаж ирсэн.
Энэ талаар тэрбээр цахим хуудастаа "Ерөнхий сайд Н.Учрал, Хууль зүй дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нартай ярилцсаны дагуу Засгийн газрын хуралдаанаар нааштай шийдвэр гарлаа.
Нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдан газраа чөлөөлсөн боловч орон сууцаар хангагдаагүй газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор тэдгээр иргэдэд төрөөс хэрэгжүүлж байгаа Орон сууцжуулалтын төслийн хүрээнд баригдсан орон сууцаас олгох ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Ерөнхий сайд Н.Учрал ХББОССайд Э.Бат-Амгалан, Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нарт даалгасан байна.
Энэ асуудалд нааштай хандаж анхаарал тавин ажилласан Ерөнхий сайд Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, ХББОССайд Э.Бат-Амгалан нарт талархал илэрхийлье" гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 28, 2026

October 28, 2026