Мэдээ13 цаг 20 минутын өмнө
Мэдээ13 цаг 20 минутын өмнө
Шатахууны шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир “ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс 2026 оны аравдугаар сард захиалсан 57 мянган тонн бүтээгдэхүүнээс 51 мянган тонн нь ачигдаж, одоогоор замд 5700 тонн шатахуун тээвэрлэгдэж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд:
АИ-92 автобензин: 10 хоног,
Дизель түлш: 28 хоног,
Онгоцны түлш: 36 хоногийн нөөцтэй байна.
Үүссэн нөхцөл байдал харьцангуй тогтворжиж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын нийлүүлэлтийг нэмэгдүүлэн нийт 92 мянган тонн шатахуун импортлохоор баталгаажуулсан. Үүнд:
ОХУ-аас 70 мянган тонн,
БНСУ-аас 12 мянган тонн,
БНХАУ-аас 8 мянган тонн,
Казахстан Улсаас гурван мянган тонн шатахуун авахаар тус тус төлөвлөсөн.
Энэ нь Монгол Улсын ердийн үеийн сарын дундаж хэрэглээнээс даруй 20 орчим мянган тонноор илүү захиалга хийсэн үзүүлэлт юм. Иймд шатахуун тасалдахгүй тул иргэдийг дараалал үүсгэх шаардлагагүй. Нөөцийн савны багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлээр "Шинэ Эрин" компанийн барьж буй 16 мянган шоо метр багтаамжтай шатахуун хадгалах байгууламж ашиглалтад ороход бэлэн болоод байна. Цаашид дотоодод дор хаяж гурван сарын нөөц хадгалах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хүрээнд тухайн иргэд "E-Mongolia"-ийн комиссын актаа үзүүлэн дугаарлалгүй үйлчлүүлэх зохицуулалт хэрэгжиж байна. Түүнчлэн хууль ёсны асран хамгаалагчийн бичиг баримттай иргэдэд ч дугаар харгалзахгүй үйлчилнэ. Харин хуурамч бичиг баримт ашиглах, өдөрт олон дахин өөр машинаар ирж шатахуун авах зэрэг зөрчил илэрч байгааг аж ахуйн нэгжүүд дотоод зохион байгуулалтаараа шийдвэрлэнэ” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 3, 2026

November 3, 2026

November 3, 2026

November 3, 2026