Мэдээ13 цаг 58 минутын өмнө
Мэдээ13 цаг 58 минутын өмнө
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд Төмөр замын удирдах албан тушаалтан бусдад 10 сая төгрөг өгсөн гэх агуулгатай бичлэг гарсан.
Уг бичлэгт буй эрэгтэйг Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон байсан гэх мэдээлэл буй.
Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан М.Онон цагдаагийн байгууллагад хандаж байгаа талаараа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Цахим орчин дахь мэдээлэл нь зөвхөн миний нэр төрд халдаад зогсохгүй төмөр замын салбар, түүнд ажиллаж буй олон мянган төмөр замчдын нэр хүндийг гутаасан үйлдэл болж байгаа учраас албан ёсоор тайлбар хийх шаардлагатай боллоо.
Би 2018 оноос хойш төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж, мерит зарчмаар шат ахин дэвшиж Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын даргаар ажиллаж байна.
"Мадина" гэх инстаграм хаягаас Төмөр замын удирдах албан тушаалтантай холбогдуулан, 10 сая төгрөг шилжүүлэн авсан гэх баримтыг нийтэлж эхэлсэн. Үүний дараа 11 дүгээр сарын 1-ний өдрөөс уг мэдээлэл цахим орчинд эрчимтэй тархсан. Энэ явцад миний овог нэр, гэрэл зураг, албан тушаалыг зориуд, санаатайгаар холбон доромжилж байгаад туйлын их харамсаж байна.
Цахим сүлжээнд тавигдсан энэ мэдээлэлд би огт үндэслэлгүйгээр нэр холбогдсон. Ямар ч оролцоо, холбогдол байхгүй гэдгээ албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тухайн үйл явдал болсон гэх цаг хугацаанд би гэр бүлийнхээ хамт байсан. Өглөө гэрээсээ гарч, орой нь эргэн ирсэн, гэр бүлээ агаарт салхилуулсан нь хотхоны СӨХ-ны хяналтын камер болон бусад баримтаар бүрэн нотлогдоно.
Тэр мэдээллийг анх олон нийтэд цацсан хүн өөрөө цахим хуудсаараа дамжуулан "Төмөр замын дарга гэж анх бичсэн боловч угтаа энэ нь төмөр замын дарга биш өөр хүн байсан" хэмээн залруулга хийсэн. Түүний бичсэн утасны дугаараар нь шүүж үзэхэд "Мандах", "Мандаа" гэх хүний нэр гарч ирдэг. Тэр хүнийг огт танихгүй.
Мэдээллийг үнэн зөвөөр нь нягталж, бодит байдлыг тогтоолгүйгээр миний нэр, зураг, албан тушаалыг нийтэд түгээж байгаа нь миний гэр бүл, аав ээж, ах дүүс, эхнэр, хоёр хүүхдэд маань маш сөргөөр нөлөөлж байна. Хүний алдар хүндэд баримт нотолгоогүйгээр халдаж, өөр хүний хувийн амьдралын асуудалд хөндлөнгийн хүний зургийг холбон гүтгэх нь хуулийн хариуцлага хүлээлгэдэг үндэслэлтэй. Миний эхнэр одоо бие давхар, аав, ээж маань 70 гарсан тэтгэврийн хүмүүс бий. Би өөрөө хоёр хүүхдийн эцэг хүн. Хийгээгүй, оролцоогүй үйлдлийнхээ төлөө ингэж орон даяар гүтгүүлэн зогсох нь үнэхээр хүнд, сэтгэл зүйн асар их дарамттай байна.
Төрийн албан хаагч надад хүнд өгөх 10 сая төгрөг байхгүй” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zuv.UBTZ gj hamgiin shan baiguullagiig MAN.tuunii tabiuluud ballaj bn.Ymarch meregjiliin bus tsagdaa tsereguud l tanil talaaraa shurgaj.meregjiliin humuus n gudamjind gargaj bn EK iin Zuvlehiin duu TZd orloo gesen.Dan gadni tabiuluud meregjiliin huniig shahaj .havchin.gutgej bn.ZTSaa ch TZd nuleelehgui bolgo.

November 3, 2026

November 3, 2026

November 3, 2026

November 3, 2026