Мэдээ13 цаг 10 минутын өмнө
Б.Түвшин: Бэлэн мөнгө тараах нь сайн бодлого биш
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно гэж үзэж, өөрийн байр сууриа Монгол Улсын Ерөнхий сайдад илэрхийлсэн.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, сөрөг хүчний бүлгийн дарга Б.Түвшингээс байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр “Бэлэн мөнгө тараах нь сайн бодлого биш. Зах зээл рүү сул мөнгө орохоор бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, эргээд иргэдийн ядуурал нэмэгдэнэ. Шууд утгаараа инфляци нэмэгдэнэ гэсэн үг. Тийм учраас би Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараахыг дэмжихгүй. Олсон мөнгө болгоноо тараагаад байвал төгрөгийн ханш улам л унана” гэв.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл (2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгээд та нар дээгүүр ээ хулайлж, луйвардвал сайн бодлого уу ?!
Наад үгээ Хүрзсүххдээ хэл






