Мэдээ9 цаг 47 минутын өмнө
Мэдээ9 цаг 47 минутын өмнө
E-zasag.mn-ээр дулаан зогсоолын татвар тэглэх санаалчилга гарч, 20 хоногт 101.097 иргэн дэмжжээ. Олон нийтийн өргөдлийг Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд хүлээлгэн /2026.11.03/ өглөө.
Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө, тансаг хэрэглээ биш. Автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, гэр бүлийн хэрэгцээний авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөх иргэдийн саналыг уламжилж байгаагаа санаачлагчид хэллээ.

Гараашны татвар тэглэх санаачилга E-Zasag платформоор 100 мянган санал авсан анхны олон нийтийн өргөдөл боллоо. 100 мянган иргэн нэг асуудалд санал нэгдсэн нь олон зуун мянган иргэн, айл өрхийн асуудал байгааг илтгэж байна. Өрхийн хэрэгцээний дулаан гарааш, зогсоолыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд холбогдох хуулийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.
“2027 он хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэдээ 1.3 их наяд төгрөгийн татварын дарамтаас чөлөөлж, ажлын байр нэмэгдүүлсэн жил байх болно” гэж Ерөнхий сайд хэлээд саналаа илэрхийлж, шийдвэр гаргахад идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв дэмжиж байна. Хуучны 5 давхар байр доороо гараашгүй. Байрны гадна өөрийн хөрөнгөөрөө барьсан гараашийг буулгаж нөхөн төлбөр олголгүй иргэд биднийг хохироосон. Гэвч байрны доорх подволд хүүхдийн дугуй ойр зуурын зүйл хийх гэхээр төлбөр авахыг болиулах хэрэгтэй байна.
Зөв дэмжиж байна. Өөрийн хөрөнгөөрөө барьсан байрны гаднах гаражыг бүгдийг буулгаж нөхөн төлбөр олгоогүй ,хуучны байр гаражгүй иргэд биднийг хохироосон боловч байрны подволд хүүхдийн унадаг дугуй ойр зуурын зүйл хадгалах гэхэд түрээс авдгийг болиулах хэрэгтэй байна.

November 3, 2026

November 3, 2026

November 3, 2026

November 3, 2026