Мэдээ2 цаг 50 минутын өмнө
Мэдээ2 цаг 50 минутын өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн нэгийг татвараас чөлөөлөх хуулийн төслөө ирэх долоо хоногт өргөн барих талаараа мэдээлээ.
Тэрбээр, “2026 оны эхээр иргэдээс гараашны татвар нэрээр гэнэт татварын байгууллагуудаас нэхэмжлэл үүсгээд байна гэсэн гомдол санал ихээр ирэх болсон.
Ингээд дээрх асуудлыг судалж үзэхэд иргэний амьдран суух зориулалттай орон сууцыг орон нутагт тоо харгалзахгүй, нийслэлд 2 ширхгийг татвараас чөлөөлдөг атлаа бүх автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс татвар /0.6-2.0 хувь/ ногдуулж байна.
Хэдхэн жилийн өмнө авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэдэг шинэ үзэгдэл байсан бол өнөөдөр иргэний ахуйн хэрэглээний зайлшгүй зүйлийн нэг болж орон сууцны салшгүй нэг хэсэг болон хөгжиж байна.
Олон улсын татварын тогтолцоонд ч иргэний ахуйн хэрэглээний үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө оруулалтын зориулалттай хөрөнгөөс ялгамжтай татвар авах, татвараас чөлөөлөх зарчим үйлчилдэг.
Иймд иргэний өмчлөлийн авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс нэгийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан 2026 оны тавдугаар сараас эхлэн боловсруулж бэлэн болгоод 2026.09.11 өдрөөс эхлэн https://d.parliament.mn/ цахим хуудсаар иргэдээс санал авч эхэлсэн.
Мөн 2026.09.11-ний өдөр Хуулийн төслийг албан бичгээр Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл саналаа ирүүлээгүй байна.
Иймд хуулийн төслөө УИХ-д ирэх долоо хоногоос өргөн барина” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026

November 3, 2026