Мэдээ1 цаг 35 минутын өмнө
Мэдээ1 цаг 35 минутын өмнө
Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зорилгоор 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг төв талбайд зохион байгуулж байна.
Энэхүү өдөрлөгт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нийслэл, 9 дүүрэг, орон нутгийн салбар зөвлөлүүд, Нийслэлийн Прокурорын газар зэрэг бүрэлдэхүүн байгууллагуудын хамт оролцож, тодорхой төрлийн гэмт хэргийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээ, нөлөөллийн ажлуудаа танилцуулж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ хууль зүй, дотоод хэргийн салбар нь эрх зүйн шинэтгэлийн бодлого, хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа, эрх зүйн туслалцаа, улсын хил хамгаалал, цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, гадаадын иргэн, иргэний харьяалал, цагаачлалын асуудал, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, архивын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж буй томоохон салбар гэдгийг онцлоод бидний ажилд тодорхой ахиц дэвшил гарч байгаа ч бодит амьдрал дээр тулгарч буй асуудал, бэрхшээл, иргэдийн санал шүүмжлэл нь ажлын чанар, хүртээмжийг сайжруулах чухал үндэс, суурь болдог тул Та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг уриалж байна гэлээ.
Нээлттэй хаалганы өдөрлөг гурван өдөр үргэлжлэх бөгөөд иргэд олон нийтэд хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлого, чиглэл, мэдээлэл, зөвлөгөөг шуурхай өгөхөөс гадна иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, төрийн зарим үйлчилгээ, лавлагаа мэдээллээр ханган ажиллана.
Иргэд та бүхэн төв талбайгаар зочлохдаа манай асраар орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026