Нийтлэл12 цаг 6 минутын өмнө
Нийтлэл12 цаг 6 минутын өмнө
Улсын хэмжээнд шатахууны олдоц ховордож иргэд ШТС сахин олон цагаар дугаарлаж байгаа билээ. Энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг далимдуулсан шатахууны ШАГ-ийн бизнес дэлгэрч, иргэдийн халаасыг хоосолж буй сөрөг үзэгдлийн талаар бид өмнө нь хөндсөн. Гол нь, шатахууны зохиомол хомсдол үүсгэж, ШАГ-ийн бизнес цэцэглэх орон зайг байнга байлгах сонирхол оролцогч талуудад төрсөн байх вий гэдэгт санаа зовсон байр суурь илэрхийлж байсан.
Тэгвэл энэ санаа зовинол бодитой байсан нь хангалттай нотлогдлоо. Өөрөөр хэлбэл, асуудал нь импорт буюу нийлүүлэлт талдаа биш, гагцхүү түгээлт талдаа байгааг харуулах олон сэжиг таамаг гарч, албан ёсны эх сурвалжуудаар баталгаажив.
АҮЭБ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “ОХУ-аас орж ирсэн нефть бүтээгдэхүүнтэй вагон цистернүүд агуулах нөөцгүйн улмаас төмөр зам дээр зогсож байна” гэсэн бол ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд А.Евсиков “ОХУ-аас шатахуун импортолж буй компаниуд бүтээгдэхүүний түгээлт, борлуулалтыг шаардлагатай түвшинд шуурхай зохион байгуулж чадахгүй байна” гэж шууд хэлсэн байна.
Өөрөөр хэлбэл, нөөц байсаар байтал нэг хошуугаар түгээлт хийж, уртаас урт дараалал үүсгэж байгаа ШТС-ууд буюу нефть импортлогчдод шатахууныг ШАГ-аар худалдан борлуулж өндөр ашиг олох сонирхол байна гэж хардаж байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шатахуун ховордоход нэг литр АИ-95 шатахууны ШАГ-ийн үнэ 7000, АИ-92 нэг литр нь 5000 төгрөг хүрсэн, зарим сэргэлэн, амташсан ШАГ-чид үйлчлүүлэгчийнхээ түрийвчний нимгэн зузаанаас хамаараад 9000 төгрөгөөр зарж байгаа талаар хэвлэлд мэдээлэгдэж байв.
Тэгвэл одоо ШТС-ын албан ёсны үнэ литр нь 5600 болсон бол ШАГ-ийн үнэ 10,000 төгрөг болжээ. Литр шатахуун тутамд 4400 төгрөгийн нэмэгдэл гэдэг хэний ч сонирхлыг татах дүн гэдэг нь тодорхой.
Шатахууны шуурхай штабын дарга, Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үүрэг өгч, ШТС-уудад шалгалт хийж зөрчил илрүүлж, улмаар ШТС-уудад улсын байцаагчдыг томилон ажиллуулах, олголт, түгээлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөрчил арилгаагүй ААН-үүдэд хатуу хариуцлага тооцохыг анхааруулах зэргээр ажиллаж буй.
Гэсэн ч дараалал хэвээр, авто замын түгжрэлийн шалтгаан нь ШТС-д үүссэн дараалал байсаар байна. Энэ нь шатахууны ШАГ-ийн бизнесийг тэтгэх хөрс байсаар байгааг илтгэх бөгөөд яам гэхээсээ илүү хуулийн байгууллагынхан энэ асуудал руу илүү орж ажиллах шаардлагатай гэдгийг харуулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yg tiin shuu

November 5, 2026

November 4, 2026

November 2, 2026

October 26, 2026