Мэдээ8 цаг 56 минутын өмнө
Мэдээ8 цаг 56 минутын өмнө
Мэргэжлийн сүмо бөхийн 74 дэхь ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн ирэх ням гарагт эхлэх Кюүшюү башёод барилдахаар болжээ. Тэрбээр хоёр башё дараалан тэмцээний голоос нь гарч, өнгөрсөн намрын тэмцээн /Аки башё/-д бүтэн барилдаагүй юм.
Манай аварга ёкозүна цол хүртсэнээсээ хойш нэг ч башёд түрүүлээгүй байгаа. Сүүлийн гурван башёг дуусгаж чадаагүй. Гэсэн ч долдугаар сард өвдөгний хагалгаанд орсныг нь бодолцон Ёкозүнагийн зөвлөл сард заавал барилдах шаардлагагүй, гэмтлээ бүрэн эдгээгээд барилдах хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл, Хоошорюү аварга ирэх нэгдүгээр сарын Хацү башёд дэвжээнд гарч, муу барилдвал зодог тайлах тулгалтад орох байсан.
Тэгвэл ийм тулгалтад орохоосоо өмнө башёд барилдах шийдвэрийг манай аварга багштайгаа ярилцаад хамтдаа гаргажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
барилдаад хэрэггүй бхөө түрүүлж чадахгүйгээс хойш

November 5, 2026

November 2, 2026

October 29, 2026

October 28, 2026