Мэдээ11 цаг 54 минутын өмнө
Мэдээ11 цаг 54 минутын өмнө
Хуримтлалын сангаас ипотекийн зээлийн эх үүсвэрт зориулж жилд дунджаар 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргадаг байсан билээ. Тэгвэл Засгийн газраас өргөн барьсан 2027 оны төсвийн төсөлд Хуритлалын сангаас ипотекийн зориулалтаар мөнгө гаргахгүй байхаар тусгажээ.
УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр
-Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”
-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Хуримтлалын сангаас ипотекийн зээлд зориулж хэчнээн төгрөг гаргах вэ” гэж асуусан. Түүний асуултад Ажлын хэсгийн гишүүн Ж.Батжаргал “2027 оны төсөвт ипотекийн зээлийн хүүгийн зөрүүнд 198 тэрбум төгрөгийг тусгасан” гэж хариулав.
Л.Соронзонболд гишүүн “Хүүгийн зөрүүнд 198 тэрбум төгрөг тусгах юм байна, энэ бол тусдаа асуудал. Хуримтлалын сангаас бол нэг ч төгрөг гаргахгүй юм байна зөв үү. Сангийн сайд хариулах уу” гэж лавлаж асуув.
Сангийн сайд З.Мэндсайхан энэ асуултад “Хуримтлалын сангаас хөрөнгө гаргах гурван зориулалтын нэг нь ипотек мөн. Гэхдээ Засгийн газар энэ тал дээр Монголбанктай эцэслээгүй байна. Засгийн газрын өргөн барьсан Төсвийн төслийн хүрээндээ бол бид нар 1.8 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулж, 16,000 айлыг орон сууцжуулахаар бодлогоо оруулж ирсэн байгаа” гэж хариуллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 6, 2026

November 6, 2026

November 6, 2026

November 5, 2026