Мэдээ12 цаг 29 минутын өмнө
Мэдээ12 цаг 29 минутын өмнө
Сүүлийн өдрүүдэд ГБХНХ-ын сайд Т.Аубакир өөрийн туслахаа "Сэргээн засах туслах технологийн үндэсний төв"-ийн даргаар томилсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байна. Үүнтэй холбогдуулан тус асуудалд дурдагдаад буй "Сэргээн засах туслах технологийн үндэсний төв"-ийн дарга Т.Бодау өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Энэ албанд томилогдож ажиллаад хагас жил болжээ. Өчигдөр томилсон мэт, туслахаа дэвшүүлсэн гэж бичиж байгаа нь үндэслэлгүй, мушгин гуйвуулсан хэрэг юмуу даа гэж бодож бна. Учир нь Т.Бодау миний бие төрийн албанд референтээр буюу Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт, УИХ дахь намын бүлэгт ажилласан туршлагатай, мерит зарчмаар ажиллаж ирсэн жирийн нэг албан хаагч билээ.
Референт нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагч төдийгүй АХЛАХ ТҮШМЭЛИЙН зэрэг дэвтэй, тодорхой шалгуурыг хангаж байж томилогддог онцлогтой юм. Энэ хүртэл ажиллаж амьдрахдаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль тогтоох үйл ажиллагаан дахь бодлогын асуудлыг хариуцдаг байсан нь өнөөдрийн албыг хашихад ихээхэн дэмжлэг болж байгааг нуухгүй ээ. Ялангуяа нийгмийн хамгийн эмзэг нарийн мэдрэмж, бодлогыг хэрэгжүүлэхдээ миний бие хаана хэнд ямар асуудал байгааг, юуг төр засгаас хэрэгжүүлэх учиртайг алхам тутамдаа анзаарч, мэдэрч ажилладаг. Тиймдээ ч энд ирснээс хойших хагас жилд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсээн. (Товч тайлангаа хавсаргав)
Удирдах арга барил цаг үеэ даган өөрчлөгдөж байна. Өнөөдөр сайн удирдагч гэдэг нь тушаал өгдөг дарга бус, багаа сонсдог, дэмждэг, зөв чиглүүлж, хамтын амжилтад хүргэдэг сайн менежер байх учиртай. тиймээс би энд ирсэн цагаасаа баг хамт олноо чадавхжуулах дотоодын сургалтуудыг хувь хүний хөгжил, сэтгэл зүйтэй хавсран зохион байгуулсан, цаашид ч үргэлжлүүлэх болно. Н.Учрал сайдын хэрэгжүүлж байгаа Засгийн бодлогыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нэгээхэн эд эс нь манай төв юм. Олон улсын гэрээгээр Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэх, өвдөж зовсон, гэнэтийн санамсаргүй байдлаас шаналж яваа хүмүүст бид тусалдаг, хэнийг ч үл орхин хөгжих уриагаа хаана ч биелүүлсээр байх болно оо” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 12, 2026

November 11, 2026

November 11, 2026

November 11, 2026