Мэдээ8 цаг 17 минутын өмнө
Мэдээ8 цаг 17 минутын өмнө
Сонгинохайрхан дүүргийн 26, 36 дугаар хорооны 20 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүргэх гурав дахь ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ албан ёсоор нээлтээ хийлээ.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нээлтэд оролцож үг хэллээ.
Тэрбээр “Анх 2022 оны 12-р сард Эрүүл мэндийн яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Жишиг өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг СХД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж гүйцэтгэх шийдвэр гарч байлаа.
2025 оны 05 дугаар сараас Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын 2,6 тэрбум төгрөгийн өртгөөр барьсан орчин үеийн стандартад нийцсэн Жишиг ӨЭМТ-ийн цогцолбор ийнхүү ашиглалтад орж байна.

Тус төвөөр үйлчлүүлсэн иргэд сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй шинжилгээний лаборатори, нярай болон эмэгтэйчүүдийн тасаг, физик эмчилгээний кабинет зэрэг нарийн мэргэжлийн анхан шатны тусламжийг нэг дороос авах боломжтой болж байгаад баяртай байна.
Сонгинохайрхан дүүргийн хувьд сүүлийн 10 жилд боловсрол, эрүүл мэндийн чиглэлд хангалттай хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтууд ашиглалтад орсон. Одоо бид сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийнхээ чанарт анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
10 жилийн өмнө энэ талбай хогийн цэг байсан. Харин өнөөдөр сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэгтэй болж төрийн үйлчилгээ иргэдэд ойртсоор байгаад баяртай байна” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 12, 2026

November 12, 2026

November 12, 2026

November 12, 2026