Мэдээ3 цаг 37 минутын өмнө
Мэдээ3 цаг 37 минутын өмнө
Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр залилан хийж байгаа тохиолдол цагдаагийн байгууллагад нэлээдгүй бүртгэгджээ.
Сүүлийн үед замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх торгуулийн мэдэгдлийг мессежээр илгээж, иргэдийг хуурамч цахим хуудас руу оруулан залилах оролдлого гарч байна.
Залилагчид албан ёсны систем шиг харагдах хуудас жишээ нь smartcar-mn.lat-г бэлдэж, хурд хэтрүүлсэн гэх зөрчлийн мессеж илгээж, дараа нь “долоо хоногийн дотор төлбөл торгууль 50 хувь хөнгөлнө” гэж яаруулан, банкны картын дугаар, хүчинтэй хугацаа, CVV кодыг тань оруулахыг шаарддаг байна.
Энэ аргаар иргэдийг залилж, хохироосон асуудал цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа тул иргэд та бүхэн хуурамч сайт бүхий линк дээр дарж орохгүй байх, өөрийн банкны картын дугаар CVV-г бусдад илгээхгүй байхыг анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 12, 2026

November 12, 2026

November 12, 2026

November 12, 2026