Мэдээ15 цаг 9 минутын өмнө
Мэдээ15 цаг 9 минутын өмнө
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд Д.Батлут нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Ерөнхий сайдад гаргаад байсан билээ. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал Б.Энхбаяр сайдын хүсэлтийг шийдэж, УИХ руу оруулахаар болжээ. Харин үүсээд буй цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Д.Батлутын хүсэлтийг шийдсэнгүй азналаа гэдэг мэдээллийг Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр өглөө.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Дээр нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргынх нь хугацаа өнөөдөр дуусаж байна. Ийм үед сайдыг нь нэмж чөлөөлөх нь аюулгүй айдалтай холбоотой асуудал үүсгэх эрсдэлтэй гэж үзсэн учраас Д.Батлут сайдын асуудлыг шийдсэнгүй. Төрийн нарийн бичгийн даргынх нь хугацааг ямартай ч сунгачихлаа“ хэмээн мэдэгдсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.