Мэдээ13 цаг 26 минутын өмнө
Мэдээ13 цаг 26 минутын өмнө
Батлан хамгаалахын сайд Д.Батлут арваннэгдүгээр сарын 14-ны өдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Харин өнөөдөр Ерөнхий сайд түүний хүсэлтийг хэлэлцээгүй, түр хойшлуулсан гэдгээ илэрхийлсэн юм.
Уг асуудалтай холбогдуулан Д.Батлутаас тодрууллаа. Тэрбээр, “Ерөнхий сайд миний хүсэлтийг хүлээн авч шийдсэнгүй. Улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас энэ салбар эзгүй байх боломжгүй гээд хүсэлтийг минь хойшлуулсан. Ерөнхий сайдын саналыг хүндэтгэн хүлээн авч байна. Тиймээс цаашдаа Батлан хамгаалахын сайдын ажлаа үргэлжлүүлэн хийнэ.
Ерөнхийлөгч сүүлийн сар гаран хугацаанд үнэн худал нь мэдэгдэхгүй сошиалаар гүтгүүллээ. Тэгээд өөрийнхөө шийдвэрийг гаргасан байна. Албан тушаалаа өгөөд, иргэн болоод асуудалд хандах нь зөв гэж шийдсэн алхам юм уу даа гэж харж байна. Энэ шийдвэр нь зөв гэж бодож байна. Үүнийг дэмжинэ.
Янз бүрийн худлаа үнэн нь мэдэгдэхгүй олон юм яриад байсан нөхөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцрох юм бол өөрөө хүрээд ирнэ гээд байсан. Одоо ирэх хэрэгтэй. Ирээд хууль хяналтын байгууллагын өмнө ижил тэгш оролцоогоор энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Хариуцла гэдэг асуудал байх ёстой” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.