Мэдээ13 цаг 41 минутын өмнө
Мэдээ13 цаг 41 минутын өмнө
УИХ-ын гишүүн П.Батчимэгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Монголд хуулийн байгууллага байна уу. АТГ ажлаа хийхгүй юм уу. Энэ их авлига, хулгайг шалгаж хэн үнэн, худал яриад байгааг тогтоох ёстой. Ганц Монгол Улсын Ерөнхийлөгч төдийгүй авлига хээд хахуулийн асуудалд холбогдсон сайд хүмүүс нь хүртэл ажлаа өгч шалгуулах ёстой. Иргэдийг мэдээллийн урсгалаар төөрөгдүүлж, талцуулж ханалаа. Төрд итгэх иргэдийн итгэл алдарсан байна.
Иргэд төрд итгэхгүй байгаа учраас Оюутолгойн ногдол ашгаа авна гэж байгаа юм. Төрд алдахаасаа өмнө дансандаа авъя гэж байгаа юм. Төрд итгэх итгэл ийм байдалд хүрсэн нь үнэхээр эмгэнэл. Шударга ёс хариуцлага гэдэг зүйлийг үг биш үйлдэл болгох цаг нь болсон. Хэдий болтол Монголын төр бохир улс төрд идэгдэж явах юм бэ. Цааш үлдэх үр хойчдоо сайн туршлага үлдээх цаг болоогүй юм уу. Одоо худлаа ярьж байхаа болих цаг болсон” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.