Мэдээ3 цаг 50 минутын өмнө
Мэдээ3 цаг 50 минутын өмнө
У.Отгонбаяр тэргүүтэй 24 УИХ-ын гишүүний өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг маргааш хэлэлцэнэ.
Тус хуулийг хэлэлцэж эхлэхтэй холбогдуулан зарим УИХ-ын гишүүд эсэргүүцсэн байр суурийг илэрхийлээд байгаа билээ.
Учир нь 2019 онд Засгийн газар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдээр морь унуулахыг хориглосон юм.Тэгвэл тус хуулийн төслөөр харвын морин уралдааныг зөвшөөрөх, уралдааны морийг 14 нас болон түүнээс дээш настай уралдаанч хүн унаж болно, хаврын морин уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15, эсхүл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан товлож, зохион байгуулна гэж заажээ. Өөрөөр хэлбэл хаврын морин уралдааныг зөвшөөрнө гэсэн үг. Одоо үйлчилж байгаа Засгийн газрын тогтоол шийдвэрийн улмаас хууль бус, нууц уралдаанууд зохион байгуулагдаж, аюулгүй байдлын техник хэрэгслийг хангаагүйгээс хүүхэд мориноос унаж гэмтэх, осгох эрсдэл нэмэгдэж байгаа талаар хууль санаачлагчид ярьж байгаа юм.
Хуулийн төслийн онцлох заалтууд:
101.1. Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанаас гадна хаврын хурдан морины уралдааныг аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулж болно.” 101.2. Энэ хуулийн 101.1-д заасан хаврын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны, эсхүл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан товлож, зохион байгуулна. Уралдааны товыг Засгийн газрын шийдвэрээр тогтооно.
101.3.2.уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны уралдаанч хүн унаж уралдуулахТүүнчлэн тусгайлан зам засаж, аюулгүй байдлыг бүрэн хангаж уралдуулах,
хамгаалалтын хувцас нь салхи, ус, цас нэвтрүүлдэггүй, осол гэмтлээс хамгаалах хэрэгсэл өмсгөж уралдуулах,
Хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах бэлтгэл, аюулгүй байдлыг хангах, хэрэгжилтийг хянах журмыг Засгийн газар батлах гэх мэт тодорхой зохицуулалтыг тусгасан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 19, 2026

November 19, 2026

November 18, 2026

November 18, 2026