Мэдээ1 цаг 42 минутын өмнө
Монголын алхагчид найман улсын олон улсын фестивальд амжилттай оролцлоо
2026 оны намрын олон улсын алхалтын улиралд Монголын явган алхалтын холбоо, түүний салбар байгууллага, клубүүдийн гишүүд Австри, Герман, Канад, АНУ, БНСУ, Япон, Тайвань, Индонез гэсэн найман улсын олон улсын явган алхалтын фестивалиудад давхардсан тоогоор 170 гаруй оролцоо бүртгүүлж, Монгол Улсаа амжилттай төлөөллөө.
Жил бүрийн 10–11 дүгээр сард Европын орнуудын олон улсын алхалтууд өндөрлөж, Ази–Номхон далайн бүсийн фестивалиуд идэвхждэг. Энэ удаа манай алхагчид Австрийн Зеефельд, Германы Фульда, Канадын Оттава, АНУ-ын Арлингтон, БНСУ-ын Вонжу, Японы Хигашимацүяма, Тайвань, Индонезийн Жогжакарта зэрэг олон улсын нэр хүндтэй арга хэмжээнд оролцов.
Алхагчид олон улсын алхалтын замуудыг амжилттай туулж, цол, шагналын болзлоо ахиулан, шинээр Ази–Номхон далайн алхагч цолтнууд төрөн гарсан юм. Түүнчлэн Тайваньд болсон олон улсын алхалтын фестивалиас Монголын баг “Хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй баг” шагнал хүртсэн нь онцлох амжилт боллоо. Япон улсын гурван өдрийн алхалтын фестивальд гэхэд Монголын 30 гаруй алхагч оролцжээ.
Олон улсын цол, зэрэг олгох фестивалиудаас гадна холбооны гишүүд БНСУ-ын Сөүл хот дахь алхалтын хамтын ажиллагааны үйл ажиллагаа, Жэжү арлын “Jeju Olle” фестиваль болон Японы Осака хотын алхалтын хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдав. Аяллын үеэр тухайн улс орны түүх, уламжлал, хоол хүнсний соёл, байгалийн болон аялал жуулчлалын дурсгалт газруудтай танилцаж, шинэ нөхөрлөл, үнэ цэнтэй туршлага хуримтлууллаа.
Олон улсын явган алхалтын холбоо (IML Walking Association)-ны кандидат гишүүний хувьд Монголын явган алхалтын холбоо олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэ болон төлөөлөгчид фестивалиудын албан ёсны арга хэмжээнд оролцож, Монголын алхагчдын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэн, манай улсын алхалтын хөдөлгөөний хөгжлийг танилцуулсан юм.
Цаашид Монголын явган алхалтын холбоо “Улаанбаатар явган алхалтын фестиваль”-ийг олон улсын түвшинд хөгжүүлж, Монгол Улсыг дэлхийн алхагчдын зорин ирэх аялал жуулчлалын чиглэл болгох, алхалтаар дамжуулан эрүүл амьдрал, нөхөрлөл, соёлын солилцоог дэмжих зорилтоо үргэлжлүүлнэ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 19, 2026
У.Отгонбаярын "Хаврын морин уралдаан"-ыг зөвшөөрөх хуулийн онцлох заалтууд

November 19, 2026
Г.Пүрэвдэлгэр: Иргэн Д нэр бүхий хүмүүстэй бүлэглэн нийтийн албан тушаалтныг сүрдүүлсэн

November 18, 2026
Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?

November 18, 2026


