Мэдээ17 цаг 36 минутын өмнө
Б.Мөнгөнтуул ОУШХ-ны Тамирчдын комисст орлоо
Монголын анхны эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны тамирчдын комиссын гишүүн болжээ.
Тамирчдын комисс нь тамирчдынхаа эрх ашгийг хамгаалж холбоотой ажилладаг учир өндөр амжилттай, нөлөө бүхий тамирчдыг багтаадаг жишигтэй байдаг юм.
Комисст манай Б.Мөнгөнтуулаас гадна Левон Арониан (АНУ), Максим Вачиер-Лаграв (Франц), Ирина Круш (АНУ), Ханс Моке Ниманн (АНУ), мөн Олон улсын мастер Омар Ноаман (АНЭУ), Тран Тхань Ту (Япон) нарын зэрэг супер, шилдэг их мастерууд багтсман байна.
Б.Мөнгөнтуул томилогдсон нь Монголын шатрын хувьд чухал үйл явдал юм. Тэрээр FIDE-гийн шатарчдын комисст ажиллаж буй тус улсын анхны төлөөлөгч бөгөөд Монголын шатрын түүхэнд шинэ хуудас нээж байна.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






