Мэдээ12 цаг 57 минутын өмнө
Мэдээ12 цаг 57 минутын өмнө
Дэлхийн эдийн засгийн чуулган (World Economic Forum)-аас гаргасан “Жендерийн тэгш эрхийн индекс” (The Global Gender Gap Index)-т манай улс энэ жил дэлхийд 70 дугаарт эрэмбэлэгджээ.
Манай урд хөрш БНХАУ 96-р байрт эрэмбэлэгдсэн бол ОХУ тус тайлангийн эрэмбэд багтаагүй (мэдээлэл дутуу шалтгаанаар хасагдсан) байна.

Монгол Улс 0.719 оноогоор дэлхийн дундаж үзүүлэлтээс (69.2%) дээгүүр бичигдсэн хэвээр байгаа ч 2017 онд 53 дугаарт бичигдэж байснаасаа ухарсан бол БНХАУ 103 дугаар байрнаас ахижээ.
Тайланг Исланд улс 93.0%-ийн үзүүлэлтээр 17 дахь жилдээ дараалан тэргүүлсэн бол эхний 10 орны жагсаалтад Европын 6, Номхон далайн бүс нутгийн 2, Африкийн 1 улс тус, тус багтжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.