Мэдээ11 цаг 50 минутын өмнө
Мэдээ11 цаг 50 минутын өмнө
Үнэгүй кино үзээрэй, та азтан боллоо, сугалаа бөглөөд урамшуулал аваарай гэх мэтээр иргэдийг урхидан, линк дээр даруулж, гар утсанд нь хортой вирус суулгаж, зайнаас дансыг нь удирддаг шинэ төрлийн залилан эрчимжиж байна. Энэ төрлийн залиланг олон улсад “Тройн морь” гэж нэрлэдэг. Одиссейн туульд гардаг Тройн модон морь дайчдыг нууж байсантай адил хортой вирус тээсэн линк аюул тээж буй.
Тэд хэрхэн хуурч байна вэ?
Залилагчид иргэдийг линкэн дээр даруулснаар хортой вирус гар утсанд нь суулгаж, таны мессэж болон банкны OTP кодыг нь хүртэл уншин, данснаас нь мөнгө шилжүүлж авдаг.
Иймд та бүхэн:
Үл таних холбоос дээр дарахгүй байх,
Аливаа апп-ыг зөвхөн Play Store, App Store-оос татах,
Утасны дэлгэц гэнэт харлах, өөрөө үйлдэл хийх зэрэг шинж илэрвэл интернэтээ нэн даруй унтрааж, банк болон цагдаагийн байгууллагад хандан интернэт банкаа түр хаалгаарай.
Өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ цахим залилангаас хамгаалж, энэхүү мэдээллийг бусдад түгээгээрэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 20, 2026

November 20, 2026

November 20, 2026

November 20, 2026