Нийтлэл8 цаг 47 минутын өмнө
Нийтлэл8 цаг 47 минутын өмнө
-Цагаан арьст фермерүүд авачуудыг хоморголон устгаж, хордуулж байв…-
Бразилийн Маранхао мужийн нутагт орших Тавари тосгонд энэ сарын 16-ны өдөр Амазоны мөнх ногоон ширэнгэ ойд гадаад ертөнцөөс тусгаарлагдан амьдардаг ава омгийн 20 орчим хүн очсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Энэ нь сүүлийн 10 гаруй жилд ава омгийнхон ширэнгэнээсээ гадаад ертөнц рүү гарч ирсэн анхны тохиолдол байсан бөгөөд тэдний дунд эрчүүдээс гадна хүүхдээ тэвэрсэн эмэгтэйчүүд байсан, тэгээд хоол хүнс гуйсан гэж мэдээлэгдсэн нь олон улсын анхаарлыг татсан юм.
Тосгоныхонд авачуудад идэх юм өгч, буцаасан бөгөөд тэдний тосгонд байхдаа өгсөн мэдээлэл өчигдрөөс хэвлэлээр гарч эхэлж байна.

Өмнөд Америкийн уугуул иргэдийн нэг омог болох авачууд гадаад ертөнцийнхний довтолгоонд нэг бус удаа өртөн хохирч байжээ. Тухайлбал, 1978 онд цагаан арьстнууд авачуудын тосгон руу дайрч, геноцид үйлдсэн.
Тэгвэл хуулийн дагуу болон хууль бус бизнес эрхлэгчид эзэмшлээ тэлсээр авачуудын нутагт тулж ирсэн бөгөөд дайсагнаж, дээрэлхсэн харилцаа үүсгэсэн хэвээр байгаа аж. Тэдэнтэй тааралдах юм бол буудаж, нохойгоороо хөөлгөх зэргээр авирладаг ажээ.

Дээр дурдсан 1978 оны хядлагын талаар хуулийнхан мөрдөн шалгалт явуулаагүй. Гэхдээ авачуудын газар нутгийг элэхийг хүссэн нэгэн фермер бусдыг хөлсөлж хийлгэсэн гэсэн яриа гарч байжээ. Түүний дараа өөр нэгэн фермер авачуудад “Найрамдлын бэлэг” хэмээн хордуулсан гурил өгч, олноор нь хордуулсан тохиолдол ч гарч байсан аж. Тэр үед долоон хүн нас барж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 23, 2026

November 23, 2026

November 19, 2026

November 15, 2026