Нийтлэл14 цаг 1 минутын өмнө
Нийтлэл14 цаг 1 минутын өмнө
Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө ажлаа өгсөнтэй холбоотой парламентад суудалтай намууд Төрийн тэргүүнд нэр дэвших кандитатуудыг тодруулах марафон өрнүүлж байна. Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг энэ долоо хоногт тогтохоор болжээ. Тодруулбал, УИХ-д суудалтай нам, эвслийн дарга нартай зөвшилцсөний үндсэн дээр товыг аман байдлаар тогтоож, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы хуралдаанаар албажуулахаар болсон байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийг цагаан сарын дараа буюу хоёрдугаар сарын сүүлээр явуулахад санал нэгджээ. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Их тэнгэр”-т хуралдаж, сонгуулийн штаб байгуулах, намын үүрүүдийг “идэвхжүүлэх” талаар ярилцжээ.
Эрх баригч намд Г.Занданшатар, Б.Жавхлан, Ж.Энхбаяр нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр горилж буй. Хэнийг нэр дэвшүүлэх талаар намын удирдах түвшинд яриагүй байгаа аж. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр горилогсдод нам дотроо өрсөлдөөд олонхын санал авсныг нь дэвшүүлнэ гэх аман яриа хэлэлцээ болжээ. Нөгөө талд ирэх сард тэд орон даяар иргэд, намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзахаар төлөвлөсөн байна. Үүнтэй зэрэгцэн МАН судалгааны байгууллагуудаар судалгаа давхар хийлгүүлж, рейтинг өндөр хүнийг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх аж.
Харин Ардчилсан намд Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Ганбат, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нарын горилогсод байна. Судалгааны байгууллагуудын дүнгээр Н.Алтанхуягийн рейтинг хамгийн өндөр байгаа аж. Үүнийг ч АН-ын бүлгийн дарга Б.Түвшин батлан хэлж буй юм. Харин тус намын дарга О.Цогтгэрэл “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээс асууна. Манай нам “Өөрчилье, бүтээе” аяны хүрээнд ард иргэдтэйгээ уулзаж байгаа” гэх ерөнхий хариулт өгөөд буй.
Ямартай ч АН Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоор ахлуулан байгуулжээ.
Өнгөрсөн хугацаанд ээлжит Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуулийг халуун зунаар явуулж ирсэн. Харин энэ удаа Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө чөлөөлөгдсөн учраас хуулийн хугацаанд буюу дөрвөн сарын дотор сонгууль зарлан явуулах нөхцөл байдал үүссэн. Энэ нь ирэх хавар тохиож буй. Тиймээс сар шинийн дараа буюу иргэд цагаан сарын бууз, банш, тавгийн идээ шүүсээ дуусаагүй, хоол хүнсээр элбэг дэлбэг үед тов тогтоохоор эрх баригчид ярилцжээ. Хуулийн хугацаанд тулгаж, гуравдугаар сарын сүүл хүргэвэл хаврын тарчиг, армаг тармаг цаг эхлэх учраас ийн болгоомжилсон байхыг үгүйсгэхгүй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдрэл муутай улны монголчуудыг сайхан доромжилж байна даа. ккккк
Ёстой балай гарчиг байна. Хуулиараа л тэгэж таарсан тохиолдол шүү дээ С.Батзаяа гуай. Цатгалан бол чиний эсрэг талд, өлсгөлөн бол чиний талд өгч таарах гээд байна уу.
Гарчгийн уншаад инээд хүрчлээ. кккк

November 24, 2026

November 23, 2026

November 23, 2026

November 23, 2026