Нийтлэл13 цаг 2 минутын өмнө
Нийтлэл13 цаг 2 минутын өмнө
Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн 2026 оны есдүгээр сарын 10-ны өдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн асуултад хариулах үеэрээ “Төрийн албанд 900 түр орлон гүйцэтгэгч хууль зөрчин, албан ёсны зөвшөөрөлгүйгээр гаднаас томилогдон ажиллаж байгаа тухай” ноцтой мэдээллийг олон нийтэд дэлгэсэн билээ.
Үүнээс улбаатайгаар манай zuv.mn сайт төрийн албанд ажиллаж буй түр орлон гүйцэтгэгч нарын асуудлыг цувралаар хөндөж эхэлсэн. Цувралынхаа хүрээнд өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны даргын рргийг түр орлон гүйцэтэгчийн ажлаыг албан ёсоор хүлээж авсан Т.Цэрэнбадралыг онцолж байна.
Хугацаа нь дууссан дэд дарга Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болж томорсон ховор тохиолдол
Төрийн алба томилгоогоо хугацаанд нь хийж чадахгүй дампуурч, түр орлон гүйцэтгэгч гэх төрийн албыг бөөн эрсдэлд оруулж буй дарга нараар “бөөстөж” байгаагийн нэг жишээ нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлж, дэд дарга Т.Цэрэнбадралыг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон явдал боллоо.
УИХ өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаараа СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр 2025 оны нэгдүгээр сард СЗХ-ны даргаар томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь дуусах яагаа ч үгүй байв. Гэсэн ч УИХ-ын дарга С.Бямбацогт “ББСБ, ХЗХ, аппликейшний буюу цахим зээлийн хүүг яаралтай буулга” хэмээн хугацаатай үүрэг өгч, улмаар Т.Жамбаажамц өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.
Гэвч орных нь хүнийг томилж чадсангүй. Хуулиараа СЗХ-ны даргыг УИХ-ын дарга санал болгох ёстой ч С.Бямбацогт даргад нэр байсангүй. Уг нь үүнээс ч өмнө Т.Жамбаажамцын асуудлыг УИХ-ын Байнгын хороо хэлэлцсэн бөгөөд “Хоёр дэд даргынх нь хугацаа дууссан юм байна. Тийм учраас энэ удаад чөлөөлөлгүй авч үлдээд дараа нь орных нь хүний томилгоотой хамт оруулж ирвэл яасан юм бэ” гэдэг үндэслэлээр буцаад байсан. Өөрөөр хэлбэл, Т.Жамбаажамцын оронд даргаар томилох хүнийг олж, оруулж ирэх хугацаа хангалттай байсан ч хариуцлагагүй хандаж удааширсаар СЗХ-ны орон тооны гишүүн, дэд дарга Т.Цэрэнбадрал даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон хэрэг.
Т.Цэрэнбадрал нь 2000 онд МУИС-ийг гадаад харилцааны ажилтан, 2002 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Дипломат алба, санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн.
Тэрбээр 2019 оны арванхоёрдугаар сард СЗХ-ны орон тооны гишүүн, 2020 оны нэгдүгээр сард дэд даргаар томилогдсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь 2025 оны нэгдүгээр сард дууссан. Гэсэн ч орны хүн нь томилогдолгүй өдийг хүрчээ.
Т.Цэрэнбадралын оронд томилогдох хоёр орон тооны гишүүний хүсэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ сарын 11-18-ны хооронд авч, Сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулаад буй.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын нэр бүхий гишүүд “СЗХ дарга ч үгүй, дэд дарга ч үгүй эзэнгүйдэх нь” гэж хэлж сануулсаар байсан ч эзэнгүйдчихсэн гэсэн үг.
Түр орлон гүйцэтгэгч томилсноор ямар эрсдэл үүсдэг вэ?
Түр орлон гүйцэтгэгч ажиллах, ялангуяа бүрэн эрхийн хугацаа нь дууссан албан тушаалтан байгууллагыг түр удирдах нь эрх зүй, засаглал болон санхүүгийн хувьд доорх эрсдлийг дагуулдаг.
1. Шийдвэр шүүх дээр хүчингүй болох эрсдэл. Захиргааны ерөнхий хуулийн дагуу эрх бүхий этгээд бус хүн гаргасан захиргааны актыг илт хууль бус гэж үздэг. Тухайн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа дууссан эсвэл хууль зөрчин түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон тохиолдолд түүний гарын үсэг зурсан тусгай зөвшөөрөл, торгууль, хүний нөөцийн тушаалыг иргэн, аж ахуйн нэгжүүд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган хүчингүй болгуулах бүрэн үндэслэл бүрддэг.
Хариуцлага тооцох тогтолцоо сулрах. Түр орлон гүйцэтгэгч нь "түр зуурын" гэсэн сэтгэлзүйтэй байдаг тул урт хугацааны бодлого хэрэгжүүлэхээс зайлсхийх, эсвэл алдаа гаргасан тохиолдолд хариуцлагаас мултрах хандлага ажиглагддаг.
Бүтэц, хүний нөөцийн тогтворгүй байдал. Жинхэнэ дарга томилогдоогүй үед албан тушаалын хуваарилалт тодорхойгүй болж, дотоод уур амьсгал сулрах, зарим тохиолдолд хуулийн хязгаарлалтыг үл харгалзан өөрийн хүрээллийн хүмүүсийг түр томилох зэрэг зөрчил гардаг.
Төсөв, санхүүгийн хяналт алдагдах. Шинэ удирдлага томилогдохын өмнөх "завсрын үеийг" ашиглан тендер, худалдан авалт, төсвийн зарцуулалтыг яаран батлах, үр ашиггүй зардал гаргах эрсдэл нэмэгддэг.
Зах зээл болон олон нийтийн итгэл буурах. Санхүүгийн зохицуулах хороо шиг хөрөнгийн зах зээл, банк бус санхүүгийн байгууллагууд, даатгалын салбарыг зохицуулдаг байгууллагын удирдлага тогтворгүй, эрх зүйн хувьд маргаантай байх нь хөрөнгө оруулагчид болон олон нийтийн итгэлцэлд сөргөөр нөлөөлдөг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 24, 2026

November 23, 2026

November 23, 2026

November 23, 2026