Нийтлэл14 цаг 10 минутын өмнө
Нийтлэл14 цаг 10 минутын өмнө
Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.5-д заасны дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын асуудлын хүрээний байгууллагуудын нэгтгэсэн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгуд болон төсвийн гүйцэтгэлд аудит хийж, хязгаарлалттай дүгнэлт гаргажээ.
Тус аудитын дүгнэлтээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай холбоотой хэд хэдэн мэдээлэл анхаарал татсаныг уншигч та бүхэнд танилцуулъя.
1. 9.7 тэрбумаар тооцогдох богино насжилттай бараа материалыг удаан хугацаанд нөөцөлжээ.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь нийт 34 нэр төрлийн 9 тэрбум 791 сая төгрөгийн бараа материалыг худалдан авч, удаан хугацаанд нөөцөлсөн нь цаашид ашиглалтын шаардлага хангах, ашиглах эсэх нь тодорхойгүй байгаа талаар Үндэсний аудитын газрын 2026 оны 04-р сарын 27-ны хязгаарлалттай дүгнэлт бүхий тайланд дурджээ.
0-1 хүртэлх жилийн насжилттай бараа материал 308.1 сая төгрөг,
1-3 хүртэлх жилийн насжилттай бараа материал 3 тэрбум 337 сая төгрөг,
3-аас дээш жилийн насжилттай бараа материал 6 тэрбум 146 сая төгрөгийн дүн бүхий бараа матрериалыг удаан хугацаанд нөөцөлсөн байна. Бараа, материалын насжилт хэтэрсэн тохиолдолд эдэлгээ богиносох, амархан эвдэрч гэмтэх гэх мэт олон эрсдэл гаргах магадлалтай юм.
Эрх бүхий албан тушаалтны тушаалтны шийдвэргүй 641.2 төгрөгийн гадаад томилолтын албан зардал гаргажээ.
Эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэргүй гадаад албан томилолтын зардал, албан томилолтын зардлын нормыг хэтрүүлсэн зэрэг шалтгаанаар Эрдэнэт үйлдвэр 641.2 сая төгрөг зарцуулсан байна. Үүнд тодорхой тушаал, шийдвэр бүхий гадаад томилолт хамааралгүй бөгөөд жилд хэдэн зуун саяар гадаад албан томилолтоор явдаг гэдгийг нь харж болох нь ээ.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Улсын бүртгэлийн гэрчилгээрээр зөвшөөрөгдөөгүй, чиг үүрэгт заагдаагүй бүтцийн 7 нэгж, түүнд харьяалагдах 791 албан хаагчийг бүтцэд баталж, тайлант онд 16 тэрбум 566 сая төгрөгийн зардлыг санхүүжүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрдэнэтийн захирал чинь саяхан л хөдөлмөрийн баатар болоод байгаагүй бил үү

November 23, 2026

November 19, 2026

November 13, 2026

November 12, 2026