Нийтлэл13 цаг 18 минутын өмнө
Нийтлэл13 цаг 18 минутын өмнө
Уг нь ИНЕГ иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангуулах чиг үүрэгтэй байгууллага. Гэвч Төрийн хэмнэлтийн тухай болон бусад хуулиудыг хэрэгжүүлдэггүй, хуулиас давсан төрийн агентлаг байх. Тус газар www.shilendans.gov.mn цахим хуудаст холбогдох мэдээллийг оруулсан байх үүрэгтэй ч хэрэгжүүлэлгүй явж иржээ. Тодруулбал, ИНЕГ шилэн дансанд байгууллагын батлагдсан төсөв, гүйцэтгэлтэй холбоотой хоёр мэдээллийг хугацаа хоцроон байршуулдаг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг бүрэн байршуулдаггүй. Үндэсний аудитын газрын хийсэн шалгалтаар ч үүнийг нотолж, хуулийн хэрэгжилтэд хангалтгүй гэж дүгнэжээ.
Ингэхдээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн батлахдаа тайлант онд хэрэгжих боломжгүй шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нэмж баталдаг, Худалдан авах ажиллагааг хууль, журмын дагуу зохион байгуулдаггүй зөрчлийг таслан зогсоох албан шаардлага аудитын байгууллага хүргүүлж байжээ.
Мөн худалдан авах ажиллагаатай холбоотой олон зөрчил илэрснийг дор сийрүүлэв.
1. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2025 оны А/271 дүгээр тушаалаар "2025 оны өөрийн орлого болон урсгал зардлын хөрөнгөөр хэрэгжих худалдан авах ажиллагааны төлөвлөгөө"-г шинэчлэн батлахдаа тайлант онд хэрэгжих боломжгүй нийт 453,5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 4 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.
2. Нийт 630 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 3 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хорооны гишүүд Ашиг сонирхлын зөрчилтэй эсэх мэдэгдлийг бөглөөгүй, үнэлгээний хорооны гишүүдийн худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан эсэх нь тодорхойгүй, тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг хэлэлцэх, сонгон шалгаруулах тендер нээх, үнэлэх хуралдааны тэмдэглэлгүй, хуралдааны тэмдэглэл иж бүрэн бус, тэмдэглэлд дарга, гишүүд гарыг үсэг зурж баталгаажуулаагүй нь хуралдаанд ирц бүрэн оролцсон эсэхийг тодорхойлох боломжгүй байна.
3. Нийт 53,5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 1 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалттай Сангийн яам тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлын дагуу 2 удаагийн тендер шалгаруулалтыг хянаж тендер үнэлэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулаагүй, үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосон байна.
Тайлант хугацаанд нийт 37,072,972.0 мянган төгрөгийн авлагын үлдэгдэлтэй ба үүнээс 433,091.5 мянган төгрөгийн авлагыг тооцоо нийлж баталгаажуулаагүй. Нийт 287,707.9 мянган төгрөгийн авлага нь 5-аас дээш жилийн насжилттай байна.
Санхүүгийн тайланд нийт 21,608,194.4 мянган төгрөгийн шийдвэрлээгүй өр төлбөрийн үлдэгдэлтэй ба 933,376.5 мянган төгрөгийн үлдэгдлийг тооцоо нийлж баталгаажуулаагүй байна. Үүнээс 1,579,919.3 мянган төгрөгийн өр төлбөр нь 5-аас дээш жилийн насжилттай байна.
Нийт 720,572.6 мянган төгрөгийн үлдэх өртөгтэй 6 тээврийн хэрэгслийг ЗТЯ, ИНҮТ ТӨХХК, орон нутаг дахь нисэх буудалд үнэ төлбөргүйгээр ашиглуулж байгаа ба тээврийн хэрэгслийн дулаан зогсоолын зардалд 3,040.0 мянган төгрөгийг зарцуулсан байна.
Өмнөх оны аудитаар өгсөн нийт 70,818,145.5 мянган төгрөгийн 7 албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, зөрчлүүд давтагдан гарсан байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой 47 горим хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Аудитаар 79,813.1 мянган төгрөгийн дараах зөрчил илэрсэн. Үүнд:
1. Бэлэг дурсгалын зүйлс худалдан авахад 36,909.5 мянган төгрөг;
2. Тэмцээн, уралдаан зохион байгуулахтай холбоотой 21,923.6 мянган төгрөг;
3. Тээврийн хэрэгслийн дулаан зогсоолын түрээс 20,980.0 мянган төгрөгийг тус тус
зарцуулсан;
4. Тайлант онд орлогоор бүртгэсэн тээврийн хэрэгслийн улсын дугаар нь бусад авто
тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугааргүй;
5. Нэр бүхий 9 албан тушаалтан албан тушаалын суудлын автомашин ашиглаж байна.
Зам, тээврийн сайдын тушаалаар ИНЕГ-ын газрын 2025 оны навигацийн орлогын төлөвлөгөөг 298 тэрбум 635 тэрбум 990 мянга, А/241 дүгээр тушаалаар 302 тэрбум 631 сая 641.6 мянган төгрөгөөр баталжээ. Орлогын төлөвлөгөөг тодотголоор тооцоо, судалгаа хангалтгүй, тооцоололгүйгээр анх төлөвлөснөөс 3.9 тэрбум гаруй болгож нэмж баталснаас гүйцэтгэлээр орлого нь 3.2 тэрбум гаруй төгрөгөөр тасарчээ.
Хөрөнгийн барьцаа данс нь 1,216,046.6 мянган төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд төлбөрийг барьцаа хөрөнгийн дансанд байршуулаагүй зэрэг олон зөрчил илэрчээ.
Үргэлжлэл бий.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 9, 2026

November 6, 2026

November 5, 2026

November 5, 2026