Мэдээ11 цаг 32 минутын өмнө
Хууль бус хөрөнгийг хураах, “Гүтгэх”-ийг Эрүүгийн хуульд оруулах хоёр хуулийн төслийг маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулна
Хууль зүй, дотоод хэргийн яам сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, төр, иргэний итгэлцлийг сэргээх, бэхжүүлэх хүрээнд дөрвөн хуулийн төсөл санаачилж батлуулахаар ажиллаж байгаа аж. Үүнээс хоёр хуулийн төсөл нь бэлэн болсон, маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулахаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн өнөөдөр хэллээ.
Маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулж, улмаар УИХ-д өргөн барих хоёр хуулийн төслийн нэг нь Хууль бус хөрөнгийг хураах тухай, нөгөө нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу “Гүтгэх” заалтыг Эрүүгийн хуульд оруулах хууль аж.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






