Мэдээ7 цаг 13 минутын өмнө
Мэдээ7 цаг 13 минутын өмнө
УИХ-ын гишүүн Т.Доржхандаас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар байр суурийг нь сонслоо.
Тэрбээр “ХҮН нам 2021 онд “Ерөнхийлөгчөө захиалъя” гэдэг аян өрнүүлж, бүх ард түмнээс санал аваад хамгийн их дэмжлэг хүлээсэн хүнд нь санал тавиад нэр дэвшүүлсэн. 2027 онд ч яг энэ зарчмаа барина. Яагаад гэвэл, Монгол Улсын Ерөнхийлөгч тангаргаа өргөснөөсөө хойш нам бус болдог. Бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Тэгэхээр ямар нэг намын төлөөлөл байх боломжгүй биз дээ.
Бүх ард түмнээс сонгогддог хүн чинь мөрийн хөтөлбөр дэвшүүлнэ. Гэтэл УИХ-ын сонгуульд бас намууд мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг. Хоёр толгойтой болчихоод байна л даа.
Тиймээс цаашдаа энэ байдлаар явж болохгүй. Ерөнхийлөгч бол бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлдэг, хамгийн том дипломат алба. Тиймээс Ерөнхийлөгчөөр боловсролтой хүн сонгомоор байна.
ХҮН нам 2023 онд Үндсэн хууль өөрчлөх үед таван асуудал санал болгосны нэг нь энэ байсан юм. Нөгөө хоёрынх нь нэг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль байсан. Нөгөө нь Ерөнхий сайд парламентыг тараах эрхтэй байгаад, Ерөнхийлөгч түүнд нь хориг тавьдаг байвал хяналт тэнцэл сайжрах юм гэж үзсэн.
Одоо тогтолцооны асуудлаа шийдэхгүй бол “Чөтгөрийн тойрог”-тоо байсаар байна.
2019 онд Үндсэн хууль өөрчилсний дараа бид нар Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчилж, эрх мэдлийг нь хасах байсан юм. Гэтэл Х.Баттулга Ерөнхийлөгчөөс айгаад чадаагүй.
Тэгэхээр санаа нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тогтолцооны асуудлаа нэг тийш болгочих. Тэгэхгүй бол дараагийн сонгуулиар АН ч гарсан бай, МАН ч гарсан бай тогтворгүй байдал цаашид үргэлжилнэ. Энэ улсад хөгжих боломж байгүй болно.
Одоогийн тогтолцоогоор ямар ч бурхан шиг Ерөнхийлөгч болоод шоронгийн түлхүүр атгаж, мангас болж байна.
Манай нам 2021 онд ядаж англиар ярьдаг, мэдлэг боловсролтой хүн нэр дэвшүүлж, жишиг тогтооё гэж бодсон юм. Тэгэхгүй бол 10 жилийн боловсрол эзэмшээгүй хүн Ерөнхийлөгч болоод, Монголын зовлон тэр байсан шүү дээ.
Би бол шүүмжлүүлсэн ч гэсэн улс орны эрх ашгийг нэгд тавьдаг. Эрчим хүчний үнийг нэг ч Засгийн газар нэмж чадаагүй. Тэгвэл одоо үнэ нэмсний хүчинд хөрөнгө оруулалтууд орж ирж байна шүү дээ” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн 2. Дэмжинэ
Угаадас долоогч, хол очиж үз. Чамаар дутав гэж

November 24, 2026

November 24, 2026

November 24, 2026

November 24, 2026