Мэдээ4 цаг 30 минутын өмнө
Мэдээ4 цаг 30 минутын өмнө
Технологийн хөгжлийг дагаад хэрэглэгчид олон төрлийн аппликэйшн суулгаж, өдөр тутмын хэрэгцээ бүртээ өөр өөр платформ ашиглах шаардлага улам нэмэгдэж байна. Хоол захиалахад нэг апп, такси дуудахдаа өөр апп, төлбөр төлөхдөө өөр платформ, бараа бүтээгдэхүүн авахдаа дахин өөр үйлчилгээ ашиглах нь хэрэглэгчдийн хувьд улам бүр төвөгтэй санагдах болжээ.
Харин сүүлийн үед дэлхий нийтээр “Super app” буюу супер аппликэйшн хэмээх ойлголт хэрэглээнд хурдацтай түгэн хөгжиж байна. Учир нь “Super app” нь олон апп-аас үйлчилгээ авах асуудлын хувьд оновчтой шийдэл болоод буй.
Өөрөөр хэлбэл, Super аpp гэдэг нь хэрэглэгчийн өдөр тутам ашигладаг төрөл бүрийн үйлчилгээг нэг платформд нэгтгэсэн дижитал эко систем юм.
Төлбөр тооцоо хийх
Худалдан авалт хийх
Хоол, бараа бүтээгдэхүүн захиалах
Купон, урамшуулал ашиглах
Аялал, тээврийн үйлчилгээ ашиглах
Төрөл бүрийн байгууллагын үйлчилгээнд хандах
Банк, санхүүгийн үйлчилгээг авах зэрэг өдөр тутмын хэрэгцээгээ олон аппликэйшн дамжихгүйгээр нэг дороос шийдвэрлэх боломжийг бүрдүүлдэг байна.
ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДАЛ
Тухайн аппликэйшнийг ашиглахын тулд заавал тодорхой нэг банкны харилцагч байх, эсвэл тодорхой нэг үүрэн холбооны операторын хэрэглэгч байх шаардлагагүй. Хүн бүрд нээлттэй, өргөн хэрэглээний платформ байх нь супер аппликэйшний үндсэн зарчимд тооцогддог.
Цаашилбал хүртээмж гэдэг нь зөвхөн аппликэйшнийг ашиглах боломжоос гадна хэрэглэгч өөрийн хэрэглээний онцлогоос хамааран зөвхөн өөртөө тохируулж өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээнүүдээр ижил тэгшээр хангагддаг байх ёстой.
Ийм учраас дэлхий даяар супер аппууд хэрэглэгчийн хүрээг аль болох томруулж, олон байгууллагын үйлчилгээ, олон төрлийн төлбөрийн хэрэгсэл, төрөл бүрийн хэрэглэгчийг нэг эко системд холбох зарчмаар хөгжиж байна.
БҮХ ХЭРЭГЛЭЭГЭЭ НЭГ ДОРООС
Super app-ийн хамгийн том давуу тал нь олон төрлийн үйлчилгээг нэг дор нэгтгэснээс гадна тэдгээрийг хооронд нь уялдаа холбоотой ажиллуулж чаддагт оршдог. Жишээлбэл, хэрэглэгч ямар нэг онлайн дэлгүүрээс худалдан авалт хийхдээ төлбөр төлөхийн тулд өөр аппликэйшн эсвэл вебсайт руу шилжих шаардлагагүй. Өөрт хэрэгтэй бүх үйлдлийг нэг орчинд гүйцэтгэх боломжийг олгодогт оршино.
Мөн зарим тохиолдолд бизнесүүд өөрийн онлайн дэлгүүрийг ажиллуулах, бүтээгдэхүүнээ илүү өргөн хүрээний хэрэглэгчдэд хүргэх, сурталчлах, захиалга авах зэрэг үйл ажиллагааг ч багтаасан байдаг.
Энгийнээр хэлбэл super app гэдэг нь санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээнүүдийг нэгтгэсэн, хүн бүрд хүртээмжтэй, хэрэглэгчдэд өдөр тутмын амьдралаа илүү хялбар зохион байгуулах боломж олгодог төдийгүй бизнес эрхлэгчдэд шинэ зах зээл, шинэ хэрэглэгчдэд хүрэх нөхцөлийг бүрдүүлдэг цогц дижитал эко систем юм.
Тун удахгүй Монголчуудад ч super app-ийг хэрэглэх боломж нээлттэй болох гэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 25, 2026

November 25, 2026

November 25, 2026

November 25, 2026