Мэдээ4 цаг 5 минутын өмнө
Мэдээ4 цаг 5 минутын өмнө
Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, нутаг, нутгийн 128 хүчтэн уран мэх, бяр хүч, овсгоо самбаагаа сорин барилдлаа.
Барилдааны зургаагийн даваанд Хэнтийн хоёр, Ховдын хоёр хүчтэн үлдэж, үзүүр түрүүг нэг сумын бөхчүүд булаацалдсан ховор тохиолдлыг буй болголоо. Улмаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат улсын арслан Э.Оюунболд, улсын заан Д.Алтанцоож нар үзүүр түрүүнд шалгаран үлдэж, Д.Алтанцоож заан түрүүлэв.


Шөвгийн дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харъяат улсын аварга О.Хангай, Ховд аймгийн Зэрэг сумын харъяат улсын арслан Б.Бат-Өлзий нар үлдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.