Мэдээ8 цаг 54 минутын өмнө
Мэдээ8 цаг 54 минутын өмнө
FIBA “Asia cup 2029”тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар шатны тоглолтууд маргааш Улаанбаатар хотноо эхэлнэ.
Манай баг маргааш Индонезийн багтай тоглож, улмаар Хонконг, Малайзтай тоглох юм.
Тэмцээнтэй холбоотойгоор Монголын сагсанбөмбөгийн үндэсний шигшээ баг, Японы мэргэжлийн сагсанбөмбөгийн B.LEAGUE-ийн (хоёрдугаар дивизион) «Фүкүшима Файрбондс» (Fukushima Firebonds) багийн довтлогч А.Азбаяр хэвлэлд ярилцлага өгчээ.
Тэрбээр “Өрсөлдөгч багуудынхаа тоглогчдыг судалсан. Зарим багтай өмнө нь тоглож байсан болохоор харьцангуй гайгүй гэж харж байна. Хонконг, Малайзын багийн тоглогчдыг мэднэ. Бас тэднийг арга барилыг ч судалж байгаа…
Манай баг нэг хүн шиг байж чаддаг. Бидний ард ажиллаж буй дасгалжуулагч, арын албаныхан гээд тэд нэгдмэл байдалтай байдаг учраас ойлголцохгүй байх вий гэсэн асуудал байхгүй. Манай багт мэдээж тодорхой хэмжээний дарамт бий. Гэхдээ дарамт байгаа гэж харахгүйгээр үзэгчийнхээ өмнө чадах бүхнээ хийх болно. Миний хувьд баг надаас юу хүснэ, түүнийгээ тултал нь гаргана гэсэн бэлтгэлтэй ирсэн” хэмээн ярьсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 20, 2026