Мэдээ2026 оны 07 сарын 30-ны өдрийн 03:40
Мэдээ2026 оны 07 сарын 30-ны өдрийн 03:40
Өчигдөр буюу долоодугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг Ерөнхий сайдын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.
Ардчилсан намын зүгээс уг шийдвэрийг хууль бус хэмээн үзэж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал, "Баян-Өлгий аймгийн Засаг даргыг чөлөөлсөн Ерөнхий сайдын хууль бус шийдвэрийг цуцлуулахаар шүүхэд хандана. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар ардчилсан намын гишүүн. Орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, ажиллаж байгаа. Ерөнхий сайд улс төржиж, сөрөг хүчний намын гишүүн, орон нутгийн удирдлагыг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж байгаа нь хууль бус. Тиймээс бид энэ асуудлаар шүүхэд хандана.
Хариуцлага тооцох ёстой хүмүүстээ хариуцлагаа тооцох ёстой. Ерөнхий сайд, Г.Дамдинням сайд хоёр 12 сар хүртэл шатахуун тасалдахгүй гэж хэлээд алга ташуулж байсан. Хэдхэн хоногийн өмнө 30 хоногийн шатахууны нөөцтэй гэж байснаа хаанаасаа гарч ирсэн дөрвөн сарын хэрэглээг хэрэглэчихлээ гээд байгаа юм бэ. Үнэн мэдээллээ өг" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 28, 2026