Мэдээ2026 оны 07 сарын 31-ны өдрийн 04:48
Ерөнхий сайд Н.Учрал "Роснефть" компанийн Гүйцэтгэх захирал Игорь Сечинд албан захидал илгээжээ
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын төрийн өмчит "Роснефть" компанийн Гүйцэтгэх захирал Игорь Сечинд албан захидал илгээлээ.
Захидалд Монгол Улсын шатахууны хангамжийг тогтвортой хадгалах, ачилтын хэмжээг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад хоёр талын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн идэвхтэй хэрэгжүүлэх асуудлыг тусгасан байна.
Захидлыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Даваа өнөөдөр албан ёсоор гардуулан өгнө.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






