Мэдээ2026 оны 10 сарын 06-ны өдрийн 08:44
О.Батнайрамдал: Хамгийн сайн хөрөнгө оруулалт бол боловсролд оруулах хөрөнгө оруулалт
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал оюутан, багш, эрдэмтэдтэй уулзлаа.
Энэ талаар тэрбээр "Сайн багшийн гар дээр эх орны ирээдүйн нар манддаг гэж үг бий. Тэд эх орныхоо ирээдүйг сэтгэл зүрх, мэдлэг чадвар, хөлс хүчээрээ бүхий л биеэ сэтгэлээрээ сурган хүмүүжүүлдэг учраас л тэр.
Хамгийн сайн хөрөнгө оруулалт бол боловсролд оруулах хөрөнгө оруулалт. Ялангуяа ирээдүй болсон хүүхэд, залуусын боловсролоос, ялангуяа тэднийг сурган хүмүүжүүлдэг багш нараасаа бид гар татах ёсгүй.
Тэр дундаа тэтгэлэг өгнө гэж элсүүлчихээд тэг дундаас нь төр нь мэхэлж хэзээ ч болохгүй.
Энэ байдлаас үүдэн оюутнууд санхүү болон сэтгэлзүйн дарамтад орж, гарах гарцаа хайн жагсаал хийж томчуудаас, биднээс, төрөөсөө тусламж гуйхаас аргагүй байдалд орсон.
Тиймээс бид БЗС-д 13.2 тэрбум төгрөгийг төсөвт нэмж тусган, энэхүү санхүүжилтээр МУБИС-ийн оюутнуудынхаа сургалтын төлбөрийн асуудлыг шийдэхээр УИХ-ын чуулганаар шийдвэрлүүлсэн билээ.
Энэхүү асуудлыг дэмжиж хамтарсан УИХ-ын гишүүдтэйгээ хамтран, оюутан, багш, эрдэмтдийнхээ санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг өнөөдөр нээлттэй сонсож ярилцлаа.
Цаашид бид БЗС-гийн үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, ил тод, шударга болгох, оюутнуудын тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, бодит хэрэгцээнд нийцүүлэх тал дээр анхаарч, хууль, эрхзүйг улам боловсронгуй болгох шаардлагатай байна.
Иймд бид дээрх асуудлуудад улам анхаарч ажиллах болно. Дашрамд Монголынхоо нийт бүх багш нар болон ирээүйн багш, сурган хүмүүжүүлэгч болохоор сурч буй оюутнууддаа багш нарын баярын мэнд хүргэж, амжилт хүсэн ерөөе" гэв.

СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Ч.Ундрам: Орон сууц захиалж, хохирсон иргэдийн асуудалд Засгийн газар анхаарч, нааштай шийдлээ

October 29, 2026
МИАТ-д сар бүр хагас тэрбум орчим төгрөгийн хоол нийлүүлдэг "Үлэмж Эс Жи Жи катеринг" хэнийх вэ

October 29, 2026
“Засгийн газар яг зөв хүндээ хариуцлага тооцож чадсан уу” буюу Ж.Бямбасүрэн генералын эргэлзээтэй мэдэгдэл



