Мэдээ2026 оны 10 сарын 14-ны өдрийн 18:35
Мэдээ2026 оны 10 сарын 14-ны өдрийн 18:35
Оюутолгойн 34 хувийн ногдол ашгийн гурван их наядаас хоёрыг нь иргэдийн нэрийн дансанд бүртгэх тухай асуудлаар УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, АН-ын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ.
Ш.Бямбасүрэн: "Ирэх оны төсвийн төсөлд Оюутолгойн ногдол ашгаас 3 их наяд төгрөгийг оруулж ирнэ гэдэг төсвийн төсөөллийг Засгийн газраас оруулж ирсэн. Гэсэн хэдий ч олон зүйл тодорхойгүй байна. Үүнийг илүү нягтлах шаардлагатай гэж үзэж байна.
Оюутолгойн төслөөс Монгол 34 хувийг эзэмшдэг. Бид 2037 онд ногдол ашиг авна гэдэг байсан. Гэтэл өнөөдөр урьдчилгаа авахаар яригдаж байна. 9 их наяд төгрөг тухайн компаниас гарахад ямар дарамт учруулж, ямар өртгөөр ирэх вэ гэдгийг асуух ёстой. Энэ талаар Засгийн газар, Сангийн яамнаас тодорхой хариулт хэлдэггүй.
Би ногдол ашгийг урьдчилж авахыг огт бурууггаагүй. Гагцхүү Засгийн газар ирээдүйн орлогоосоо өнөөдрийн төсвийн алдагдалтай хэсгээ нөхөхөд зориулж урьдчилж авч байгааг буруу гэж үзэж байна. Төсвийн төсөөлөл дээр баялгийн санд 1 их наяд төгрөгийг орлого гээд оруулаад ирчихсэн байгаа боловч 2027 онд зарлага гээд тодорхойгүй байдлаар оруулж ирсэн байсан. Үүнийг сонгууль угтсан бэлэн мөнгө тараах зүйлийг төлөвлөж, нууцаар хийх гэж байна гэж хардаж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 28, 2026