Мэдээ2026 оны 10 сарын 15-ны өдрийн 17:33
Д.Батбаяр: Иргэд төр засагтаа итгэхээ байчихсан. Тэр нь ч аргагүй..
Оюутолгойн ногдол ашигтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Батбаяр байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "Иргэд төр засагтаа итгэхээ байчихсан. Тэр нь ч аргагүй..
Иргэдийн амьжиргаа хүнд, үнийн өсөлт дарамт болж буй энэ цаг үед "Оюутолгой"-н өгөөжийг өрх бүрийн дансанд бэлнээр олгож, бодит дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн хүлээлт өндөр байна. Хэрэв ногдол ашгийг иргэдэд шууд хуваарилахаар шийдвэл бид нэн даруй Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой.
Нөгөө талдаа тодорхой хэсгийг нь Таван толгойн нүүрс дээр суурилсан олон нийтийн өмчит “Эрчим хүчний корпорац” байгуулж Оюу Толгойд өөрт нь эрчим хүч нийлүүлж иргэдийнхээ ирээдүйн орлогыг нэмэх нь хэрэгтэй.
Гэхдээ иргэд одоо засаг барьж байгаа МАН-д итгэхээ байчихсан. Тэр нь ч аргагүй..
Бидэнд өнөөдөр мөнгө тараах, төсөлд зориулах гэсэн хоёр туйлыг тэнцвэртэй барьж байгалийн баялгийн үр шимийг иргэд хүртэх боломжийг бүрдүүлж, үлдсэнийг нь дахин хөрөнгө оруулж мөнгө олдог болох нь ухаалаг шийдэл болно" гэжээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Ч.Ундрам: Орон сууц захиалж, хохирсон иргэдийн асуудалд Засгийн газар анхаарч, нааштай шийдлээ

October 29, 2026
МИАТ-д сар бүр хагас тэрбум орчим төгрөгийн хоол нийлүүлдэг "Үлэмж Эс Жи Жи катеринг" хэнийх вэ

October 29, 2026
“Засгийн газар яг зөв хүндээ хариуцлага тооцож чадсан уу” буюу Ж.Бямбасүрэн генералын эргэлзээтэй мэдэгдэл



