Мэдээ2026 оны 10 сарын 25-ны өдрийн 23:06
Л.Энх-Амгалан: 800 тэрбумаар chromebook авна гэх тэнгэрийн тоо хаанаас гараад ирснийг мэдэхгүй
Боловсролын сайд Л.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Тэрбээр, "Хөдөө орон нутагт байгаа төрийн өмчийн 780 сургууль дээр цахим шилжилт хийх шаардлагатай. Нэг компьютерийн цаана 12 хүүхэд байна. Сурагчдад 800 тэрбумаар компьютер авч өгөх мөнгө төсөв дээр байхгүй. Ерөөсөө худалдаж авахгүйгээр түрээслэх байдлаар шийднэ. 800 тэрбумаар chromebook авна гэх тэнгэрийн тоо хаанаас гараад ирснийг мэдэхгүй.
Өнөөдөр ганцхан компьютер нийлүүлэх гэдэг асуудал биш наадхыг чинь дагаад цахим сургалтын асуудал байна шүү дээ. Хаана амьдарч суралцаж байгаагаасаа үл хамааран Монголын хамгийн сайн багш нараар хичээл заалгах боломж гарч байна. Үүнээсм өөр хоцрогдлыг арилгах шийдэл байхгүй.
Хамгийн харамсалтай нь 2027 оны төсөв дээр байхгүй тоо гаргаж ирж байна. Энэ жил 150 тэрбум төгрөгөөр 100 мянга гаруй Chromebook, 25 мянган ухаалаг самбар авах гэж байна.Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байгаа хоёрхон сургууль бий. Эдгээр сургуулийг арваннэгдүгээр сардаа багтаан хоёр ээлжээр хичээллэдэг болгохоор ажиллаж байна" гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Ч.Ундрам: Орон сууц захиалж, хохирсон иргэдийн асуудалд Засгийн газар анхаарч, нааштай шийдлээ

October 29, 2026
МИАТ-д сар бүр хагас тэрбум орчим төгрөгийн хоол нийлүүлдэг "Үлэмж Эс Жи Жи катеринг" хэнийх вэ

October 29, 2026
“Засгийн газар яг зөв хүндээ хариуцлага тооцож чадсан уу” буюу Ж.Бямбасүрэн генералын эргэлзээтэй мэдэгдэл



