Мэдээ2026 оны 10 сарын 27-ны өдрийн 20:30
Мэдээ2026 оны 10 сарын 27-ны өдрийн 20:30
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас дараах тодруулгыг авлаа.
Тэрбээр, "Би “Хархорум” хотын даргын цалингаасаа татгалзсан. Манай ажилтнууд 3,5-5 сая төгрөгийн цалинтай. Байхгүй хот дээр төсөв тавьж байна гэж шүүмжлэх нь аргагүй ч шинэ хот барих гээд судалж байна. Маш их хэмжээний мөнгө хэрэгтэй шүү дээ.
Ажлын хэсэг ажиллаж байж, захирагч, ажлын алба нь ажиллаж байж Хархорум хот босно шүү дээ. Зүгээр байж байхад тэнгэр дээрээс буугаад ирэхгүй. Тиймээс энэ асуудал хоёр талтай. Дөрвөн зүйлийг нэн яаралтай хийвэл зөв гэж би хувьдаа боддог юм.
-Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр намайг 2009 онд шоронд хийж байгаад Оюутолгойн муу гэрээг хийсэн. Харин залуучууд маань ногдол ашиг авахаар болгосон байна. Ногдол ашгийг одоо байгаа хууль дээрээ юу гэж заасан байна түүнийхээ дагуу зарцуулах нь зөв болов уу гэж бодож байна.
-Та төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн. Одоо төрд байгаа хүмүүст юу гэж хэлж захих вэ?
-Нэг л их хөмсгөө зангидаж худлаа ярьдаг. Ухаантай царайлдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгж яах юм бэ. Залуучууд ажлаа хийж, алдаж онож л байдаг. Би ганцхан зүйл л захина. Өөрөө ажлаа хийж байвал асуудал битгий үлдээгээрэй л гэж хэлнэ" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 28, 2026