Мэдээ6 цаг 27 минутын өмнө
Мэдээ6 цаг 27 минутын өмнө
Төр засагтаа сэтгэл дундуур европчуудын бослого, хөдөлгөөн гаргах нь намжиж байгаа ч газарзүйн хувьд өргөжин тэлж байна. Өмнө нь Франц, Итали, Испани, Португал, Албанид ийм жагсаал цуглаан, заримд нь үймээн самуун гараад байсан бол өнгөрсөн сарын 31 буюу Хеллоуины өдөр герман, швейцарьчууд нэгджээ.
Жагсагчид амьжиргааны зардал өсөж байгааг хурцаар шүүмжилж, боловсрол, эрүүл мэндэд зарцуулах төсвийг батлан хамгаалах салбар руу шилжүүлж буйг эсэргүүцэж байгаа юм.
Хеллоуины баярын өдөр буюу 10 дугаар сарын 31-ний өдөр Францад 500 гаруй хүн баривчлагдсан, Итали, Герман, Швейцарьт жагсагчид цагдаа нартай мөргөлдөж бэхлэлт үүсгэн чулуу, молотовын коктейлоор байлджээ. Цагдаа нар хариуд нь нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буу ашиглажээ.
31-ний өдрийн үймээнээс гэрэл зурагт үлдсэн онцлох агшнуудыг хүргэж байна.
Герман




Франц





Испани

Итали


Португал

Албани


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.