Мэдээ5 цаг 19 минутын өмнө
Мэдээ5 цаг 19 минутын өмнө
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа ойрын өдрүүдэд Иранд цөмийн зэвсгээр цохилт өгөх талаар ярилцаж байна гэх дуулиант мэдээллийг сэтгүүлч такер Карлсон цацлаа. Тэрбээр мэдэгдэлдээ АНУ энэ алхмыг Израилийн Ерөнхий сайд Бениамин Нетаньяхугийн шахалтаар авч үзэж байгаа гэж онцолсон байна.
Байны тухайд, Иран улс уран баяжуулах хөтөлбөрөө үргэлжлүүлж байж болзошгүй гэж тагнуулын мэдээлэлд дурдагдаад буй Пикакс байх магадлалтай юм байна.
Энэхүү байгууламжийн бараг 100 метр өргөн хамгаалалтыг нэвтлэх ямар ч зэвсэг байхгүй тул цорын ганц боломж нь цөмийн зэвсэг гэж Такер Карлсон онцолжээ.

Ерөнхийлөгч одоогоор энэ асуудлаар эцсийн шийдвэрээ гаргаагүй ч зөвлөхүүдтэйгээ ярилцаж байгаа. Тэр дундаа Тегерантай хийж буй хэлэлцээр дээр ажиллаж буй Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, албан ёсны төлөөлөгч Стив Уиткофф нартай ярилцаж байгаа юм байна.
Д.Трамп саяхан “Хэрвээ Тегерантай тохиролцоонд хүрэхгүй бол арга хэмжээ авах нь зайлшгүй” гэж мэдэгдсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 2, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026