Нийтлэл12 цаг 52 минутын өмнө
Нийтлэл12 цаг 52 минутын өмнө
Монгол Улсын Үндсэн хуулийн 3-ын 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заажээ.
Мөн зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байна.
Тодруулбал, байгалийн баялаг ард түмний өмч төр буюу ард түмний сонгож байгуулсан төлөөллийн байгууллага буюу УИХ бусад байгууллага ард түмний өмнөөс баялгийг харгалзаж, хамгаалж байх ёстой гэж маш тодорхой заасан байна.
Гэтэл ард түмний өмнөөс баялгийг харгалзаж, ард түмний өмч хөрөнгийг харж хамгаалж байх ёстой Засгийн газар, УИХ нийлээд Монголын ард түмний өмч болох асар их баялаг бүхий “Онтрэ”-гийн лицензийг “Рио Тинто”-д шилжүүлж өгөхөөр үгсэн хуйвалдсан байж болзошгүй байна.
Ингэж хардах маш том үндэслэлүүд өнгөрсөн хугацаанд бий болчихлоо.
Үндэслэл 1. Засгийн газар “Онтрэ”-гийн лицензийг цуцлах боломжоо ашиглахгүй байна
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон “Оюутолгой”-н сонсголоор “Онтрэ” компанийн хайгуулын /!/ лицензийг Оюутолгойн гэрээ байгуулагдсаны дараа /!/ тухайн үеийн Эрчим хүч, уул уурхайн сайд Д.Зоригт ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож байсан гэсэн мэдээллийг шинжээч танилцуулсан. Энэ нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн хэрэг бөгөөд хуулиараа бол энэ эрх зөвхөн АМГ-ын даргад хадгалагддаг.
Мөн Д.Зоригт нь ингэж сунгахдаа тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг /Жишээ нь 25.1/ зөрчсөн гэж хэвлэлээр мэдээлэгдэж байв.
25.1 нь “Лицензийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 1, 18 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 1, 2-т заасан мэдэгдлийг авснаас хойш ажлын 10 өдрийн дотор төлнө” гэсэн заалт бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болдог.
Түүнчлэн аливаа орд газрын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /ЭБМЗ/ хэлэлцээд, АМГ-ын дарга нөөцийг бүртгэдэг байтал “Айвенхоу майнз” компанийн нөөцийг хэлэлцсэн ЭБМЗ-ийн дүгнэлтээр АМГ-ын дарга биш, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд өөрөө нөөцийг бүртгэсэн гэдэг мэдээлэл ч бий.
Эндээс болон өөр бусад үйл явдлуудаас “Онтрэ”-гийн ард Оюутолгойг хөдөлгөсөн эрх мэдэлтнүүд байж магадгүй гэж хардах хангалттай үндэслэл бий болдог юм.
Харамсалтай нь, Сонсголыг зохион байгуулагчид буюу УИХ-аас байгуулсан түр хороо, шинжээчид “2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа /гэрээг 2009.X.06-нд байгуулсан/ маргааш /2009.X.07/ Ажлын хэсэг болон хөрөнгө оруулагч талууд үргэлжлүүлэн хуралдсан” гэдэг ноцтой баримтыг олж чадсан хэрнээ Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа Ажлын хэсэг, Хөрөнгө оруулагчид үргэлжлүүлэн хуралдсан, түүний ар дээр Д.Зоригт “Онтрэ”-гийн хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын болгосон гэдэг факт танилцуулж, УИХ-ын тогтоолдоо “Онтрэгийн лицензийн түүхийг судалж, хууль бус үйлдэл илэрсэн тохиолдолд цуцлах хүртэл арга хэмжээ авах” чиглэл өгчихөөд байхад Засгийн газар олигтой арга хэмжээ аваагүй.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сонсгол дээр “Лиценз олгодог, сунгадаг мунгадаг чинь Засагт хамааралгүй шүү дээ. АМГ-т л хамаатай. "Онтрэ"-гийн лицензийг манай Д.Ганхуяг сайд түдгэлзүүлсэн гэж ярьдаг юм шүү дээ. Тэр хавиар сайн шалгаарай...” гэж зааж өгөөд байхад л ажилласангүй.
УИХ АМНАТ-ийг гурав дахин багасгаж, “Оюутолгойн” гэх алдагдалтай ХОГ-ний орчинг бий болголоо
Засгийн газар бол гүйцэтгэх эрх мэдэл, асуудалтай тулж ажилладаг учраас шийдэл гаргадаг. Тэр шийдэл нь ард түмний эрх ашигт нийцэж байгаа эсэхийг үүрэг өгснөөрөө УИХ хянах ёстой. Гэтэл УИХ “Онтрэ” дээр өгсөн “Лицензийн түүхийг хянаж, шаардлагатай тохиолдолд цуцлах хүртэл арга хэмжээ авах” үүргээ нэхэхгүй байна.
Тэр ч бүү хэл зэсийн өсөн нэмэгдэх АМНАТ-ийг гурав дахин буулгаж, бид бүхний өөрчлөх гэж олон жил тэмцсэн, Монгол Улсад маш ашиггүй Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлтэй адилхан болгочихлоо.
Өөрөөр хэлбэл, одоо зэсийн АМНАТ-ын тухайд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хувь хэмжээ, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээтэй ямар ч ялгаагүй болсон.
Энэ нь, “УИХ, Засгийн газар нийлээд “Онтрэ” дээр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль эрхзүйн орчноос тусдаа гэрээ байгуулж байгаа мэт жүжиг тавих нь” гэсэн хардлага төрүүлж байна. Тиймээс энэ хардлагыг одоо арилгах цаг болсон.
Одоо “Онтрэ”-гийн лицензийг цуцлахаас өөр арга байхгүй
“Онтрэ”-гийн хоёр лиценз нь “Шивээ толгой” буюу Хойд Хюго ордын хойд үзүүр хэсэг, “Жавхлант” буюу Херуга ордын урд сүүл хэсэгт байрлах хэсэг бөгөөд энэ хоёр талбайд нийтдээ 10.3 сая тонн зэс, 742 тонн алт, 3300 тонн мөнгө, 190,000 тонн молибдений нөөц бий гэдэг.
Зэс нь найман Цагаан суварга, алт нь 18 Бороогийн алтны ордтой тэнцэх нөөцтэй. Хэдэн зуун тэрбум ам.доллараар үнэлэгдэх энэ баялгийг монголчуудад хамгийн ашигтай шийдэх боломж бол лицензийг цуцлах.
Дээр дурдсанчлан, "Онтрэ"-гийн лицензийг Д.Зоригт сайдын үед хууль зөрчиж сунгасан. Оюутолгойн сонсголд шинжээчийн гаргаж тавьсан баримт дунд ч харагдаж байгаа. АМГТГ-ын даргын эрх мэдлийг салбарын сайд хууль зөрчин хэрэгжүүлж сунгаснаар Онтрэ лицензээ хадгалж үлдсэн гэсэн үг.
Тиймээс лицензийг нь цуцлаад, төр 100 хувь эзэмшиж, Рио Тинтотой тохироод явах нь манай талдаа хамгийн ашигтай хувилбар.
УИХ, Засгийн газар, МАН, АН-д бүгд тов тодорхой ийм асуудлыг улсдаа ашигтай байдлаар шийдэж чадахгүй бие, биенээ шантаажилж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх ёстой. Энэ бол нэг удаагийн ногдол ашгийг иргэдийн дансанд өгөөхөөс илүү ноцтой, илүү их мөнгө яригдаж байгаа асуудал.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mongolia has a long history of losing in international court. 100% this will go to court and Mongolia will lose. Rio will also not go ahead with this project given the increased risk. More importantly. FDI will dry up and Mongolia will go into a deep recession.
Mongolia has a long history of losing in international court. 100% they would lose again if this happen. Rio will also not agree to this given the increased risk in this project. More importantly, FDI will dry up and Mongolia will go in a deep recession. Very dumb idea.
Mongolia has a long history of losing in international court. 100% chance this will go to court and Mongolia will lose if this happens. More importantly, FDI will disappear and Mongolia will go into a deep recession. Rio will also not put more investments in the property unless they are comfortable with the risks in this project. Obviously the risk goes up significantly if this happens. Such a dumb idea!
Цуцлах бүх шалтгаан нь байна шдэ. Засаг нь хөдөлдөггүй ээ. Хэнд ч ажилаад байгаан?!
Монголын төр засаг тухайн үед нь урьж ирүүлээд лиценз өгснөө одоо гэнэт хурааж авна гэж дайраад байхаар чинь ямар амьтан Монголд хөрөнгө оруулах юм бэ??? Тэгээд ичихгүй манай дарга нар гадаадын хөрөнгө оруулагчдыг уриад дуудаад гуйгаад явахыг нь яанаа??? Хүнээр бол мэдрэл муутай хүн шиг аашлах юмаа???

November 5, 2026

November 5, 2026

November 4, 2026

November 2, 2026