Мэдээ12 цаг 54 минутын өмнө
Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгдсэн.
Харин үүний хариуд хотын дарга асан Х.Нямбаатар ийнхүү хэлжээ. Тэрбээр, “Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий, өөрөө ч сүүлд хэлсэн, "олон арга байгаа" гэж, түүний мөн чанар нь хууран мэхлэх.
Монголын ард түмнийг тэр олон удаа хуурсан. Албан тушаалаас зууралддаггүй өгөөд явчихдаг гэсэн мэх хэрэглэж эргэн ирэхдээ улам аймшигт мангас болон ирдэг. Одоо дахин түүнд хууртаж болохгүй. Дэглэм удирдагч хөшигний араас тоглох хувилбарт шилжлээ. Дэглэмийн араа шүд бахь байдагтаа хэвээрээ байгаа. Энэ дэглэмийг нуран унатал Монголчууд бид улам илүү сонор сэрэмжтэй байж, галаа манах хэрэгтэй.
Хуваарийн дагуу ээлжит Лайв аа хийнэ” гэжээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл (1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүг одоо духаа өөрөө маажиж шалбалаад нөгөө цагаан цуу ямбуу даавуугаар хэд ороогоод ардын намынхаа төлөө алалцана гээд ордонгоор давхиж гүйдэг жүжгээ тоглоно Таавчиг -2 инээдмийн эмгэнэлт жүжиг бий… нам нэртэй МАНАН мафийнхан монголын баялагийг өдөржин шөнөжин үнэгүй цуслаад оффшорт хамгийн багадаа 80 тэрбум доллорыг нуужээ Хэд нь сүгийнх вэ ??? Сүг хэний ямар мөнгөөр австралид олон сар жилээр ялаас зугтааж авгай хүүхэдтэйгээ тарвалзаж жаргасан бэ






