Мэдээ11 цаг 36 минутын өмнө
Мэдээ11 цаг 36 минутын өмнө
Сүүлийн үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой авлига албан тушаалын шинж чанартай хэд хэдэн мэдээлэл цацагдсан. Харин тухай бүрт Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийж, эрч няцааж байв.
Харин өнөөдөр /2026.11017/ Ерөнхийлөгч Ц.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч шалгуулан, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр хүсэлтээ МАН-ын бүлэгт танилцуулж, дараагаар нь төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганаар санал хураах юм.
Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижирийн байр суурийг тодрууллаа. Тэрбээр, “Манай улсын гадаад харилцаа сүүлийн таван жил илт сэргэлээ. Гадаад харилцаа тал дээр Ерөнхийлөгчийг сайн ажилласан гэж бодож байна. Айлчлал гэдэг чинь зүгээр нэг би танайд очиж үзье гээд явдаг зүйл биш. Хагас жилийн өмнөөс бэлдэнэ. Ярих асуудлаа ярилцана бэлдэнэ шүү дээ.
Үүсээд байгаа асуудал дээр хамт нэр дурдагдсан хүмүүс ажлаа өгч байгаад Ерөнхийлөгчтэй адилхан иргэн болж байгаад шалгуул.
-АН-ынхан тохироо хийгээд мэдэгдэл хийсний дараа Ерөнхийлөгч гарч ирж огцорлоо гэж улстөрчдийн дунд яриа гарсан байна. Тийм зүйл бий юу?
-Огт тийм зүйл болоогүй. АН-ын бүлэг өчигдөр МАН-ынхны хулгай хэрээс хэтэрлээ, огт тийм зүйл байж болохгүй, тийээс асуудалд нэр холбогдсон бүх хүмүүс ажлаа өгөөд шалгуул гэдэг шаардлага тавина гэж л санаачилсан. Тийм хардлага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хүмүүст хариуцлага тооцохгүй бол Ерөнхийлөгчийг парламентаас огцруулах асуудлыг ил гаргаж тавина гэсэн шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгч өөрөө л улс төрийн шийдвэр гаргасан байх” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 17, 2026

November 17, 2026

November 17, 2026

November 17, 2026